Дэлхийн усны өдөрт зориулан "УС БАЙГАЛИЙН ТОЛЬ-3" фото зургийн уралдааныг зарлаж байна

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой зохион байгуулагддаг “Хөх сувд-2022” мөсний баяр 20 дахь жилдээ далай ээжийн толин цэнхэр мөсөн дээр өргөн дэлгэр боллоо. Мөсний баярт дотоодын 10 гаруй мянган иргэд, 3000 орчим тээврийн хэрэгсэлтэй ирсэн байна.

Огноо: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Увс аймгийн Хяргас сумын төвийн ногоон байгууламжийн усалгааны систем байгуулах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: УГ/202201004

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Увс аймгийн Хяргас сумын төвийн ногоон байгууламжийн усалгааны систем байгуулах ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хөвсгөл нуурыг хамгаалах” Үндэсний чуулган 2022 оны хоёрдугаар сарын 23,24-ны өдрүүдэд Төрийн ордонд явагдаж байна. Тус чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулав.
Чуулганы эхний өдөр
  •  “Хөвсгөл нуурын эко системийн хамгаалал”
  • ”Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”
  • ”Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал
  • ”Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” гэсэн дөрвөн салбар хуралдаан болсон юм.
“ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ААС
ГАРСАН ЗӨВЛӨМЖИЙГ БҮРЭН ЭХЭЭР ХҮРГЭЖ БАЙНА​​
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-аар Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн дараах зөвлөмжийг гаргав.
​Нэг. Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах талаар:
1.1. Хөвсгөл нуурын экосистемийн төлөв байдлын байнгын мониторинг судалгаа, шинжилгээ хийх чиг үүрэг бүхий судалгааны төв байгуулах;
1.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
1.3. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалттай газрын жишиг загвар болгон хөгжүүлэх талаар цогц төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах;
1.4. Хөвсгөл нуурын экосистемийг бүхэлд нь хамгаалах, биологийн олон янз байдал, байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор улсын тусгай хамгаалалттай газрыг өргөтгөх;
1.5. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон орчны бүсийн Хатгал тосгон, Ханх, Алаг-Эрдэнэ сумдын хог хаягдлын менежментийг сайжруулах, хатуу хог хаягдлыг боловсруулах стандартын шаардлага хангасан байгууламж байгуулах;
1.6. Хөвсгөл нуурын экосистемийн үнэ цэн, нуурыг хамгаалах, экологийн боловсрол олгох, аялал жуулчлалд оруулах хувь нэмрийг сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулах;
1.7. Хөвсгөл нуурын экологийн эрсдэлийн үнэлгээ, мониторингийн технологи боловсруулах төсөл хэрэгжүүлэх;
Хоёр. Хөвсгөл нуур орчмыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх талаар:
2.1. Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын бүсэд газар олголтыг цэгцэлж, шинээр газар олголтыг зогсоох;
2.2. “Хөвсгөл нуурын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх;
2.3. Аялал жуулчлалын стандартын шаардлагыг шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх, стандартын шаардлага хангаагүй жуулчны баазуудын зөвшөөрлийг цуцлах, гэр кампын үйл ажиллагааг хориглох хүртэл арга хэмжээ авах;
2.4. Аялал жуулчлалын баазын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, бууруулах, дахин боловсруулах цогц менежментийг хэрэгжүүлэх;
2.5. Жуулчдад зориулсан соёл, аялал жуулчлалын мэдээллийн төвийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах, тусгай сонирхлын аяллын жим, отоглох цэгийн тоог нэмэгдүүлэх;
2.6. Хөвсгөл нуурыг хамгаалах нөлөөллийн ажлыг зохион байгуулж, орон нутгийн иргэд, залуучуудыг хамруулах;
2.7. Нуураас татаж гаргасан Сүхбаатар хөлөг онгоцыг аялал жуулчлалын үзмэр болгох зорилгоор төлөвлөлт хийж дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, нэгдсэн авто зогсоол барьж байгуулах;
​ Гурав. Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудлаар:
3.1 Хөвсгөл нуурыг үндэсний бахархалт нуур болгох;
3.2 Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх, дэглэмийг мөрдүүлэх, үүссэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ авах;
3.3 Усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, мөрдүүлэх, бүртгэлийг шинэчлэх, усан зогсоолын цогцолбор болон авто зогсоолын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх;
3.4 Нуур орчмын нүхэн жорлон, стандартын бус бохирын цооногийг устгах, хориглох, нийтийн зориулалт бүхий газруудад эко ариун цэврийн байгууламжуудыг байгуулах;
3.5 Хөвсгөл нуурын ёроолын иж бүрэн судалгааг хийж, усны нөөц, чанарт үзүүлэх эрсдэлийг бууруулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
3.6 Ханх, Хатгал сумдын ундны ус хангамжийн асуудлыг иж бүрэн төлөвлөж шийдвэрлэх, ус ариун цэврийн байгууламжийг нэгдсэн системд оруулж өгөх;
3.7 Хөвсгөл нуур ус судлалын өртөөний “Усны чанарын хяналтын лаборатори”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлж, дүн мэдээг боловсруулах, хяналт шинжилгээний цар хүрээг нэмэгдүүлэх;
Дөрөв. Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах талаар:
4.1. Нуурт живсэн тээврийн хэрэгслийн байршил, гүнийг нарийвчлан тодорхойлж, зураглал, суурь судалгааг хийж, живсэн тээврийн хэрэгслийг 2024 оны дотор үе шаттай татан гаргах ажлыг аюулгүй байдлыг ханган зохион байгуулах;
4.2. Хөвсгөл нуур орчмын гамшгийн эрсдэлийн болон татан гаргах ажиллагааны эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
4.3. Усны гүнд эрэн хайх, аврах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг худалдан авах, усан дор хайгуул судалгаа хийх, татан гаргахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх;
4.4. Усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалт, бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
4.5. Нуурын мөсөн дээгүүр автомашинтай зорчих, тээвэр хийхийг хориглох /хязгаарлах/, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хяналтыг сайжруулах.

Огноо: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Аварга тосон, Бүрд нууруудыг сэргээх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: БОАЖЯ/202211005

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

АВАХ 2022 оны 02 дугаар сарын 11

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ АВАХ 2022 оны 01 дүгээр сарын 26

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар нь Хот, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн нөөц тогтоох судалгаа, хайгуул

 

Төрөөс усны талаар баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл, улсын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний стратегиудыг боловсруулахад 2030 Усны нөөцийн бүлэг санхүүжүүлж, техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж, дотоодын зөвлөхөөр МУ-ын зөвлөх инженер Ш.Ганзориг ажилласан.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хилийн усны хамтарсан ажлын хэсгийн энэ удаагийн ээлжит хуралдааныг цахимаар зохион байгууллаа.

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР