Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн, бизнес эрхлэгчдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах чиглэлээр Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2026 оны 8 дугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэллээ.
Шинэ зохицуулалтаар татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлагыг зөвшөөрөл олгох, сунгах үндсэн нөхцөлөөс тусгаарлав. Ингэснээр татварын болон нийгмийн даатгалын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, зөвшөөрлийн асуудлыг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хүрээнд тус тусад нь шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж байна.
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн, бизнес эрхлэгчдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах зорилгоор Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2026 оны 8 дугаар сарын 31-нээс мөрдөж эхэлсэн.
Шинэ зохицуулалтаар эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авахгүйгээр, төрд мэдэгдэн эрхлэх боломж бүрдлээ.
Тухайлбал, такси үйлчилгээ нь стандартын шаардлага хангасан нөхцөлд мэдэгдэл хүргүүлэн эрхлэх боломжтой болсон. Энэ нь бизнес эрхлэхэд шаардагдах шат дамжлагыг бууруулж, үйлчилгээ эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ төрийн зохицуулалтыг эрсдэлд суурилсан, илүү уян хатан хэлбэрт шилжүүлж буй чухал өөрчлөлт юм.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энгийн зөвшөөрлийг 5 жил, тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгодог боллоо.
Энэхүү өөрчлөлтөөр зөвшөөрөл сунгуулахтай холбоотой давтамж буурч, иргэн, хуулийн этгээдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой төлөвлөх боломж бүрдэж байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийг нэмэлт бичиг баримт шаардахгүйгээр ажлын хоёр хоногийн дотор сунгах боломж бүрдлээ.
Тодруулбал, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр зөрчилгүй ажилласан нь тогтоогдсон тохиолдолд зөвшөөрлийг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор сунгах боломж бүрдэж байна.
Энэхүү өөрчлөлт нь зөвшөөрөл сунгуулахтай холбоотой шат дамжлага, хугацааг бууруулж, төрийн үйлчилгээг илүү шуурхай, иргэн, бизнес эрхлэгчдэд ээлтэй болгоход чиглэж байна.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн зохицуулалт бодитоор шаардлагатай эсэхийг дахин үнэлж, нийт 38 энгийн болон тусгай зөвшөөрлийг хаслаа.
Энэхүү өөрчлөлт нь төрийн хяналт, зохицуулалт бодитоор шаардлагатай үйл ажиллагаанд төвлөрөх, зөвшөөрөл авахтай холбоотой давхардал, хүндрэл, шат дамжлагыг бууруулахад чиглэж байна.
Ингэснээр иргэн, хуулийн этгээдэд учирдаг захиргааны ачаалал буурч, бизнес эрхлэх үйл ажиллагаанд шаардлагагүй саад болж байсан зохицуулалтыг цэгцлэх эрх зүйн орчин бүрдэж байна.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр үйл ажиллагааны эрсдэлийн түвшинд нийцүүлэн зөвшөөрлийн ангиллыг шинэчиллээ.
Тодруулбал, 23 тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөлд, 8 энгийн болон тусгай зөвшөөрлийг мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаанд шилжүүлсэн бөгөөд ингэснээр эрсдэл багатай үйл ажиллагаанд тавих зохицуулалтын ачааллыг бууруулж, төрийн үйлчилгээг илүү шуурхай, үр ашигтай болгох нөхцөл бүрдэж байна.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагын оролцоог өргөжүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүллээ.
Энэ хүрээнд байгаль орчин, барилга, зам тээвэр, боловсрол, уул уурхай, харилцаа холбоо, эрүүл мэнд зэрэг салбарын 120 гаруй зөвшөөрөл олгох эрхийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн нэгдсэн холбоонд хэрэгжүүлэх боломжтой болсон юм.
Ингэснээр төрийн байгууллага бодлого, хяналтын чиг үүрэгт төвлөрч, мэргэжлийн байгууллагууд салбарынхаа мэдлэг, туршлагад тулгуурлан оролцох боломж өргөжиж байна.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд эрсдэл багатай, мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааг илүү шуурхай, хялбар хэлбэрээр зохион байгуулах эрх зүйн орчин бүрдлээ.
Шинэ зохицуулалтаар иргэн, хуулийн этгээд Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болох license.mn системээр дамжуулан мэдэгдлээ цахимаар хүргүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болсон байна.
Энэхүү өөрчлөлт нь зөвшөөрөл хүлээх, олон шат дамжлага дамжих шаардлагыг бууруулж, төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгоход чиглэж байна.
Ингэснээр иргэн, бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хүнд суртал, ашиг сонирхлоос ангид байх хуулийн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ.
Энэхүү өөрчлөлт нь зөвшөөрөл олгох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэн, хуулийн этгээдийн цаг хугацаа, зардлыг бууруулж, төрийн үйлчилгээг илүү шуурхай, ойлгомжтой болгоход чиглэж байна.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг эргэн хянаж, үйл ажиллагааны эрсдэлийн түвшинтэй уялдуулан оновчтой болгох эрх зүйн орчинг бүрдүүллээ.
Өмнө нь зарим төрлийн зөвшөөрөлд олон тооны нөхцөл, шаардлага тавигддаг байсан бол шинэ зохицуулалтаар шаардлагын тоог бууруулж, зөвхөн хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай шалгуурыг хэвээр хадгалахаар тусгажээ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээдэд тавигдах шаардлага бодит хэрэгцээ, эрсдэлдээ нийцсэн байх нөхцөл бүрдэж, зөвшөөрлийн тогтолцооны үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” болон “JCI Progress” хамтран усны үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд хүргэх зорилготой “Youth for Water Festival – 2026” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
CONVENTION ON THE PROTECTION AND USE OF TRANSBOUNDARY WATERCOURSES AND INTERNATIONAL LAKES
ХИЛИЙН УС БОЛОН ОЛОН УЛСЫН НУУРУУДЫГ ХАМГААЛАХ, АШИГЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ
Манай хаяг:
Чингүнжавын гудамж, 2 дугаар хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, 16050
Утас/Факс: (976-51) 265578, (976-51) 265536
И-мэйл: office@water.gov.mn
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)