Усны салбарын эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний үр дүнтэй танилцах, цаашид шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, төлөвлөлт хийх, шийдвэр гаргахад хамтран ажиллах зорилгоор

Усны газраас салбарын эрдэмтэдтэй цуврал уулзалтуудыг хийж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтад ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, гидрогеологийн салбарын Ахлах багш, доктор Б.Наранчимэг оролцож газрын доорх усны нөөц, чанарын тухай ерөнхий мэдээлэл өгч, “Улаанбаатар хотын ундны усны чанарын асуудлууд” сэдвээр судалгааны ажлын үр дүнгээ танилцуулав. Тус уулзалтад Усны газар, Туул голын сав газрын захиргааны албан хаагчид оролцож, санал солилцлоо.

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР