Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны Газраас худалдан авах ажиллагааны тендерүүд зарлагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем- -ээс авна уу!

 

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын "Нээлттэй ажлын байр"-ны өдөрлөгт Усны газар оролцож байна.

Бид 18.00 цаг хүртэл Мишээл байгаль орчны танин мэдэхүйн хүрээлэнд хүрэлцэн ирээрэй.

 

Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг улс орнуудын нэг. Монгол Улсын 2022 оны усны тоо бүртгэлийн дүнгээр 2022 онд нийт 362 гол горхи, булаг шанд, нуур тойром ширгэжээ. Дэлхийн улс орнууд усны нөөцийг хамгаалах, тогтвортой, зөв зохистой ашиглахад анхаарлаа хандуулж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг 2023 оны 3-р сарын 24-нд Корпрэйт конвеншн центр-т зохион байгуулах гэж байна.

“Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор болох энэхүү чуулганаар усны харилцаанд оролцогч талууд, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор Усны салбарын тулгамдсан асуудлууд, шинжлэх ухааны ололт, инноваци технологийн шийдлүүдийг хэлэлцэх юм.

2022 оны 03 сарын 22-ны өдөр "Газрын доорх ус: Үл харагдах усыг таниулъя" уриан дор Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 38, 54 дүгээр дунд сургууль, 141 дүгээр сургууль, Монгени цогцолбор сургуулийн бага, дунд ангийн нийт 300 гаруй сурагчдад “Дэлхийн усны өдөр”, “Усны нөөцийг хайрлая, хамгаалая” сэдвээр Ус ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Намнандорж, Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Б.Алтанзул, Б.Мөнгөнтуул, Усны хяналт, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Т.Давааням, Д.Мөнхзул, Б.Амартайван нар хичээл заалаа.

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР