Увс нуур-Тэс голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэлэлцүүлэг яг одоо эхлэж байна.
Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны 2022-2030 онуудад хэрэгжих усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийг танилцуулж, төсөлд санал зөвлөмж авах зорилготой.
Тус хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Усны бодлого зохицуулалтын газар, Усны газар, Усны салбарын эрдэмтэн судлаачид, Усны чиглэлийн төрийн бус байгуулагуудын төлөөлөл, зөвлөх багийн төлөөлөл, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны нийт 30 гаруй оролцогчид хамрагдаж байна.
Хамтран ажилласан Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, түүний зөвлөх багийн хамт олонд талархал илэрхийлье