Дэлхийн усны өдөр нь анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар Ерөнхий Ассамблейгаас 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр A/RES/47/193 тоот тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан.

Зорилго: Жил бүрийн Дэлхийн усны өдрийг усны тодорхой сэдвийн доор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2022 оны Дэлхийн усны өдрийг “Газрын доорх ус” сэдвийн доор бидний нүдэнд үл харагдах далд баялаг болох газрын доорх усыг судлах, үнэ, цэнийг таниулах, бохирдол, хомстлоос хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, нөөцийг зохистой ашиглах оновчтой менежмент хийхэд улс орнуудыг хамтран ажиллахыг уриалсан байна.

Дэлхийн усны өдрийг угтан Усны газраас газрын доорх усны нөөц, ашиглалт, хамгааллын асуудлаар шийдвэр гаргах төвшинийхэнд болон иргэд олон нийт, хойч үе хүүхэд, залуустаа үнэн зөв мэдлэг, мэдээлэл хүргэхэд төлөвлөгөөний зорилго оршино.

                                                                                   ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Арга хэмжээ

Хугацаа

Хамтрагч байгууллага

1.    Телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд мэдээ, мэдээлэл өгөх

1.1

“Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулах;

3-р сарын 22
19 цаг

(HD Монгол ТВ-ийн байранд)

HDMонгол телевиз

1.2

Мэдээ, мэдээллийн цахим сайтуудад ярилцлага, мэдээлэл өгөх;

3-р сарын 15-22

www.Ikon.mn  www.gogo.mn   

мэдээллийн сайт

1.3

“Цэнхэр-Алт” сэтгүүлийн 2022 оны I улирлын дугаарыг гаргах;

3-р сарын 21

Сэтгүүлийн редакц

1.4

Үндэсний радио болон MGL радио 88.3-оор Дэлхийн усны өдрийн талаар мэдээлэл хүргэх;

3-р сарын 22

Үндэсний радио MGL радио 88.3

2.    Социал медиа сувгуудаар иргэд олон нийт, хүүхэд залууст мэдээлэл хүргэх

2.1

Монгол улсын иргэн бүр “Цэнхэр алт – Усаа хайрлая” ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар мессэжийг иргэдэд хүргэх;

3-р сарын 22

Юнител групп, Мобиком корпораци, Жи-Мобайл ХХК, Скайтеп групп

2.2

Усны өдөр болон усны нөөц, ашиглалттай холбоотой шторк, постер хийх;

3-р сарын 16-22

Ус ашиглалгч байгууллагууд

3.  ЕБС, Цэцэрлэгт хичээл заах

3.1

ЕБС-ийн бага ангийн сурагчдад хичээл заах, видео шторк үзүүлэх;

3-р сарын 22

Ерөнхий боловсролын сургуулиуд

4. Хурал, зөвлөгөөн зохион байгуулах

4.1

5.2. “Ус” форум

3-р сарын 16

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн төв

 (8-р байр)

Усны түншлэл ТББ

4.2

5.1. Хэвлэлийн бага хурал

3-р сарын 17

Монголын хэвлэлийн хүрээлэн

4.3

Ганга нуурыг сэргээх ажлын үр дүн

3-р сарын 21

БОАЖЯ-ны УНБЗГ, Усны газар

 

4.4

“Цэнхэр-алт” форум

3-р сарын 22

10-12 цагт

“Цэнгэг ус байгаль хамгаалах төв”

Монголын байгаль орчны иргэний зөвлөл

4.5

“Ус хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээний хурал

3-р сарын 22

14 – 17 цагт

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн төв

 (8-р байр)

ШУТИС-ийн ГУУИС

4.6

“Ус, биологийн олон байдлын тогтвортой менежмент-цаашид авах арга хэмжээ” техникийн семинар

3-р сарын 22

09 – цагт Корплэйт зочид буудал

 

Усны менежмент, байгаль орчны “Сайн дурын кодекс” дугуй ширээний бүлэг

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР