УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол улсын хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилт 6.3-ын 6.3.7 дахь заалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5.4, Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 101.1, 161 дүгээр зүйлийн 161.4.1 дэх заалтуудыг үндэслэн төрөөс усны талаар баримтлах дунд хугацааны бодлогын тэргүүлэх чиглэл болон Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлыг Усны газар, 2030 Усны нөөцийн бүлгийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран гүйцэтгэж байна. Тус ажлын дотоодын зөвлөхөөр зөвлөх инженер Ш.Ганзориг ажиллаж байгаа бөгөөд Улсын УННМТ-ний стратеги зорилтууд болон арга хэмжээний төсөлд санал, зөвлөмж авах, талуудын оролцоог хангах зорилгоор цуврал уулзалт хэлэлцүүлгүүдийг хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Усны салбарын эрдэмтэн судлаачдад төлөвлөгөөний төслийг танилцуулж санал авах зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 28, 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд уулзалт хийв. Тус уулзалтад Монгол улсын их сургуулийн Хэрэглээний Шинжлэх ухаан, инжнерчлэлийн сургуулийн хэрэглээний  математикийн тэнхим, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургууль, Барилга архитектурын сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургууль, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, усны мэргэжлийн байгууллага, холбоодын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож, төлөвлөгөөний төсөлд холбогдох санал, зөвлөмж өгсөн бөгөөд зөвлөх баг саналыг хүлээн авч төлөвлөгөөнд тусган ажиллаж болно.

Дараагийн хэлэлцүүлгүүдийг төрийн захиргааны төв байгууллагууд, сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн харьяа байгууллагууд болон олон улсын байгууллагуудыг оролцуулан хийхээр төлөвлөж байна.

Та бүхэн усны талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулахад өөрийн санал, зөвлөмж өгч дараах асуумж судалгааг бөглөж, идэвхтэй оролцоно уу.

 

https://forms.gle/o6NdNjLfdvT19Azd7

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР