Усны хайгуул судалгаа явуулах зөвшөөрөл
№ |
Бүрдүүлэх материалын жагсаалт |
1.
|
Усны мэргэжлийн байгууллагын ямар үйл ажиллагааны чиглэлээр эрх авах, сунгуулах албан хүсэлт. Үйл ажиллагааны чиглэл: 1. Усны хайгуул, судалгаа явуулах; 2. Усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах; 3. Цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах; 4. Усны барилга, байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх; 5. Усны аудит хийх. |
2.
|
Аймаг, нийслэлийн байгаль орчны алба /БОАЖГ/-ны дүгнэлт, дүгнэлтэд үндэслэсэн аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолт |
3.
|
Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга |
4.
|
Аж ахуйн нэгж, байгууллагын нотариатаар баталгаажуулсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар. |
5.
|
Тухайн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн боловсон хүчний жагсаалт, нотариатаар баталгаажуулсан диплом, сертификатын хуулбар, ажлын туршлага, хөдөлмөрийн гэрээ |
6.
|
Мэргэжлийн боловсон хүчнийг ажилд томилсон тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар |
7.
|
Техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн жагсаалт, гэрчилгээ, түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон техникийн бусад үзүүлэлт |
8.
|
Машин механизм, тээврийн хэрэгслийн фото зураг |
9.
|
Зураг төслийн эрх авах бол программ хангамжийн танилцуулга |
1.
|
Усны мэргэжлийн байгууллагын эрхээ сунгуулах бол дээрх баримт бичгүүдээс гадна эрх авсанаас хойш хийсэн ажлын тайланг он, оноор хүснэгтлэн гаргана. /файл хэлбэрээр ирүүлнэ/ |
10.
|
Сайдын тушаал гарсаны дараа УБ хот, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар банк дахь 2611184321 тоот дансанд тэмдэгтийн хураамжийг, Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд гэрчилгээний үнийг тушааж, гэрчилгээгээ авна. |