Хяргас нуур нь Увс аймагт байрлах, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газар болгож авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамрана. Хяргас нуураас гадна Айраг нуур нь тус хамгаалалтад багтах ажээ.
Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно.
Манай хаяг:
Чингүнжавын гудамж, 2 дугаар хороо, Баянгол дүүрэг, Улаабаатар хот , 16050
Утас/Факс: (976-51) 265578, (976-51) 265536
И-мэйл: office@water.gov.mn
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)