Усны газрын түүхэн замналыг Монгол улс тусгаар тогтнол, эдийн засаг, соёлоо хөгжүүлэх анхны арга хэмжээ авч эхэлсэн түүхэн хөгжлийн үе болох 1925 оноос эхтэй гэж үзэж болно. Үүнийг зарим түүхэн чухал огноогоор нь тодруулбал:
- 1938-1939 он Усны аж ахуйг эрхлэх анхны төрийн байгууллага “Ус хангамжийн департамент” байгуулагдсан,
- 1941 он Мал аж ахуй газар тариалангийн яаманд Усны аж ахуйн хэлтэс байгуулагдсан,
- 1962 он ХААЯ-ны Усны аж ахуйн удирдах газар байгуулагдсан,
- 1965 он Усны аж ахуйн яам байгуулагдсан,
- 1968 он Усны аж ахуйн яамыг татан буулгаж, Усны аж ахуйг удирдах газар байгуулагдсан,
- 1971 он Усны аж ахуйн яамыг сэргээн байгуулсан,
- 1974 он Усны хууль анх батлагдсан,
- 1986 он Усны аж ахуйн яамыг татан буулгаж, ХААЯ-нд Усны аж ахуйг удирдах газар байгуулагдсан
- 1991 он Усны бодлогын хүрээлэн байгуулагдсан
- 1999 он Усны үндэсний хороо байгуулагдсан,
- 2005 он Усны хэрэг эрхлэх газар байгуулагдсан,
- 2008 он Усны газар болж нэрээ сольсон,
- 2012 он Усны газрыг татан буулгаж, БОНХЯ-ны бүтцэд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт Усны нөөцийн хэлтэс, Сав газрын удирдлагын хэлтэс, Усны мониторинг зохицуулалтын хэлтэстэйгээр байгуулагдсан,
- 2020 он Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулагдсан.