Хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн усаар хангагч байгууллагын ус ашиглуулах дүгнэлт гаргахад бүрдүүлэх бичиг баримт

Усны тухай хуулийн 28.7-д заасны дагуу хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн усаар хангагч байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /БОАЖЯ/-р ус ашиглуулах дүгнэлт гаргуулна.

Ус ашиглах хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана: 

1

Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт бүхий албан бичиг

(улсын бүртгэлийн гэрчилгээ болон ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар) Тодруулга авах хүний нэр, холбоо барих утас

2

Ус хангамжийн эх үүсвэрийн байршлын зураг, худгийн паспортын хуулбар

3

Ус, рашааны нөөц, чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны тайлан, ашиглаж болох усны боломжит нөөцийн дүгнэлт

/холбоотой материалын хуулбарыг хавсаргах/

4

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт

Ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж байгаа бол энэ талаар мэдээлэл

5

Усны аль сав газарт хамаарах лавлагаа /ус хангамжийн эх үүсвэрийн худгийн солбицол байх/

6

Тухайн жилийн усны хэрэглээ 

7

Урд оны ус хэрэглээний тайлан*

 

* Ус хэрэглээний тайлангийн агуулга:

-       Компанийн үйл ажиллагааны товч танилцуулга

-       Усны эх үүсвэрийн талаар

-       Тухайн онд олборлосон/түгээсэн/борлуулсан усны хэмжээ

-       Усны горимын ажиглалтын талаар /мониторингийн цооногийн мэдээлэл/

-       Усны тоолуурын мэдээлэл - ус хангамжийн эх үүсвэрт тоолууртай эсэх, тоолуурын марк

-       Усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн талаар

-       Хаягдал /бохир/ усны талаар - бохир ус цэвэрлэх байгууламжийн талаарх мэдээлэл

-       Ус эргүүлэн ашиглах, ус хэмнэх технологийн талаар

-       Усны шинжилгээний дүн 

-       Ус ашиглах гэрээний биелэлт /гэрээ дүгнэсэн тэмдэглэл, усны нөөц ашигласны төлбөр/  

 

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР