Төрийн албаны зөвлөлийн 7:4:10 арга зүйн сургалтын энэ удаагийн зочин багшаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан оролцлоо.
Төрийн албан хаагчдад “Төрийн албаны шинэтгэл: сонгон шалгаруулалтын зохицуулалт” сэдвээр сургалт хийсэн бөгөөд төрийн албаны шинэтгэлийн хүрээнд хэрэгжиж буй төрийн албаны сонгон шалгаруулалтын шинэ зохицуулалт журмын талаар сургалтдаа онцолж илтгэлээ.
Уг сургалтад Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны албан хаагчид, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагууд, Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, төсөвт байгууллагын удирдлага, албан хаагчид нийт 1700 гаруй хэрэглэгчийн эрхээр хамрагдав.
Сургалтын видеог ЭНД дарж хүлээн авна уу
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА: Дэлхий дахинд
Бодлого
Нөхцөл байдал
Үйл ажиллагаа
Үйл явдал
Сайн туршлага
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2020, 2021 онд орчуулсан гадаад мэдээ, нийтлэлийн эмхэтгэл
Татах холбоос:
https://iaac.mn/uploads/users/1279/files/ATUA_2022_02_28.pdf
ХАСХОМ мэдүүлэг гаргагчдад зориулсан видео сурталчилгаа
Усны газрын албан хаагчид Авлигатай тэмцэх газраас 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулсан ХАСХОМ мэдүүлэг гаргагчдын сургалтад цахимаар хамрагдлаа.
Ёс зүйтэй төрийн албан хаагч эсэхийг Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан, бусад хуульд заасан олон үнэт зүйлс, зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа үйлдэл тань харуулна.
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр их, дээд сургуулийн оюутнуудад зориулан “Үнэт зүйлийн боловсрол” арга хэмжээг “UB Palace”-ын их танхимд зохион байгуулсан билээ. 3000 гаруй залуус оролцсон уг арга хэмжээнд хүрэлцэн ирж өөрсдийн эрхэмнэл, үнэт зүйлсээсээ хуваалцсан зочдын илтгэлүүдийг нэгтгэн уншигчиддаа хүргэж байна.
Бодлого бодох нь ямар нэгэн бодит баримтын талаар асуулга тавих, тухай бүрийн тодорхой нөхцөлүүдэд юу чухал болохыг тодорхойлж, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, тохиолдол бүрд эргэцүүлэн бодож байх боломжийг олгодог.
Усны газар, 2030 Усны нөөцийн бүлгийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Газрын доорх усны тогтвортой менежментийн ЮНЕСКО-ийн тэнхим, Газрын доорх усны нөөцийн үнэлгээний олон улсын төв, Цэнгэг усны хүрээлэнтэй хамтран Бээжин дэхь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол улсын сав газрын захиргаадын мэргэжилтнүүдэд зориулсан газрын доорх усны мониторингийн өгөгдлийг боловсруулах аргачлал болон менежмент, төлөвлөлтийн сургалт”-ыг 2021 оны 9-р сарын 13-15-нд Цэнгэг усны байгаль хамгаалах төв дээр зохион байгууллаа. Сургалт газрын доорх усны мониторингийн өгөгдөл боловсруулалт болон усны нөөцийн менежмент төлөвлөлтийн гэсэн үндсэн хоёр чиглэлээр зохион байгууллаа.
Хэнтий аймаг Цэнхэрмандал сум
Зүүн бүсийн сав газрын захиргаадын бүсчилсэн сургалтыг “Усны тухай болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр 2030 Усны нөөцийн бүлгийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Усны газар нь Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтран Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Гэгээнтний Өргөө аялал жуулчлалын бааз”-д 2021 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулав.
Өвөрхангай аймаг Арвайхээр сум
Төвийн бүсийн сав газрын захиргаадын бүсчилсэн сургалтыг “Усны тухай болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр 2030 Усны нөөцийн бүлгийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Усны газар нь Онги-Таац голын сав газрын захиргаатай хамтран Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Өгөөмөр-Өргөө аялал жуулчлалын бааз”-д 2021 оны 09 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулав.
Page 1 of 2
Манай хаяг:
Чингүнжавын гудамж, 2 дугаар хороо, Баянгол дүүрэг, Улаабаатар хот , 16050
Утас/Факс: (976-51) 265578, (976-51) 265536
И-мэйл: office@water.gov.mn
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)