Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасны дагуу хоногт 50 шоо метрээс их эсхүл аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид Усны газар дүгнэлт гаргана.

 

Бүрдүүлэх материалын жагсаалт:

1

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дүгнэлт гаргуулах хүсэлт бүхий албан бичиг

2

Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрхэлж буй чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

3

Цэвэрлэх байгууламж, ус цэвэрлэх төхөөрөмжийн технологийн схем, танилцуулга

4

Хаягдал усны хэмжээг баталгаажуулсан акт

5

Ус ашиглуулах дүгнэлт

6

Хаягдал усанд хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн эх хувиар. /улирал бүр 2-оос доошгүй удаа Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015, Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 6561:2015 стандартад заагдсан үзүүлэлтүүдийг шинжлүүлсэн байна/

 


 

 

УСНЫ ГАЗРЫН ХАЯГДАЛ УСНЫ ДҮГНЭЛТ ГАРГУУЛСАН ААНБ 2020-2023

 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСАЛТЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

 

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР