Огноо: 2022 оны 2 дугаар сар 21 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлэх, нэгдсэн сүлжээнд холбох ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт
Тендер шалгаруулалтын дугаар: УГ/202201002
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар эрх бүхий тендерт оролцогчоос Монгол орны говийн бүсийн газрын доорх цэнгэг усны ордод хяналт-шинжилгээний цооног өрөмдөж тоноглох, хяналт-шинжилгээний багаж, тоног төхөөрөмж суурилуулалтын нэгдсэн сүлжээнд холбох ажлын гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн бичгийг авна уу.
Тендер нь түүний нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын орлого: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 20 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жилийн тайланг ирүүлэх.
Ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 2 жил {2020, 2021 он} Нийт 30,000,000.0 /гучин сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй мониторинг болон ажиглалтын цооног байгуулах ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Тусгай зөвшөөрөл ирүүлэх шаардлагатай: БОАЖЯ-ны мэргэжлийн байгууллагын цооног өрөмдөх, тоноглох, сэргээн засварлах тусгай зөвшөөрөлтэй байх.
Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Тендерийн баталгаа 5,000,000.0 /таван сая/ төгрөгийн үнэтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 03 сарын 28 өдрийн 14 цаг 30 минутад Усны газар байрны 3 давхарт 304 тоот нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар, Баянгол дүүрэг, 2 хороо, Усны газрын байр, 3 давхар, 304 тоот.
Усны нөөцийн хэлтэс, Утас: 51265526
Цахим хаяг: www.tender.gov.mn, This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Манай хаяг:
Чингүнжавын гудамж, 2 дугаар хороо, Баянгол дүүрэг, Улаабаатар хот , 16050
Утас/Факс: (976-51) 265578, (976-51) 265536
И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)
Бямба, Нямд амарна
Манай хаяг:
Чингүнжавын гудамж, 2 дугаар хороо, Баянгол дүүрэг, Улаабаатар хот , 16050
Утас/Факс: (976-51) 265578, (976-51) 265536
И-мэйл: office@water.gov.mn
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)