Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 километрт, Цагаа-Уул сумын Тосон багийн нутагт орших Дөрөлж нуурт живсэн шатахуун ачсан яваад живсэн чиргүүлтэй автомашиныг татан гаргажээ.
Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргааны дарга Дашзэвэгийн Гансүхийг Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдсаныг Усны газрын дарга Ш.Мягмар гардуулж өглөө.
УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол улсын хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилт 6.3-ын 6.3.7 дахь заалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5.4, Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 101.1, 161 дүгээр зүйлийн 161.4.1 дэх заалтуудыг үндэслэн төрөөс усны талаар баримтлах дунд хугацааны бодлогын тэргүүлэх чиглэл болон Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлыг Усны газар, 2030 Усны нөөцийн бүлгийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран гүйцэтгэж байна. Тус ажлын дотоодын зөвлөхөөр зөвлөх инженер Ш.Ганзориг ажиллаж байгаа бөгөөд Улсын УННМТ-ний стратеги зорилтууд болон арга хэмжээний төсөлд санал, зөвлөмж авах, талуудын оролцоог хангах зорилгоор цуврал уулзалт хэлэлцүүлгүүдийг хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Хан-уул дүүргийн Өлзийт хороонд байрлах Түргэний амны орчимд 60 гаруй мод суулгалаа.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны зургадугаар сарын 10-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 2019 онд эхлүүлсэн.
Усны газар, 2030 Усны нөөцийн бүлгийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Газрын доорх усны тогтвортой менежментийн ЮНЕСКО-ийн тэнхим, Газрын доорх усны нөөцийн үнэлгээний олон улсын төв, Цэнгэг усны хүрээлэнтэй хамтран Бээжин дэхь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол улсын сав газрын захиргаадын мэргэжилтнүүдэд зориулсан газрын доорх усны мониторингийн өгөгдлийг боловсруулах аргачлал болон менежмент, төлөвлөлтийн сургалт”-ыг 2021 оны 9-р сарын 13-15-нд Цэнгэг усны байгаль хамгаалах төв дээр зохион байгууллаа. Сургалт газрын доорх усны мониторингийн өгөгдөл боловсруулалт болон усны нөөцийн менежмент төлөвлөлтийн гэсэн үндсэн хоёр чиглэлээр зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүдээс Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаар болсон. Үүний хүрээнд баригдах 93 сая ам.долларын өртөг бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол боллоо.
Манай хаяг:
Чингүнжавын гудамж, 2 дугаар хороо, Баянгол дүүрэг, Улаабаатар хот , 16050
Утас/Факс: (976-51) 265578, (976-51) 265536
И-мэйл: office@water.gov.mn
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)