Хүний нөөцийн хөгжлийн стратеги түүний хэрэгжилтийг дор дурдсан шалгуур үзүүлэлтээр үнэлэн, үр дүнд хяналт тавьж ажиллана. Үүнд:
- Төрийн албаны оновчтой томилгоо хийсний үндсэн дээр хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн байдал;
- Нийт албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, хэрэгцээг хангах, сургалтын тогтолцоог бий болгосны үндсэн дээр хүнээ хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал;
- Удирдах ажилтнууд нь хүний нөөцийн удирдлагад суралцаж “хүнтэй ажиллах, зөв удирдах” зан үйлд тасралтгүй сурах боломжоор хангах удирдлагын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал;
- Албан хаагчдын манлайллыг хөгжүүлэх, карьер өсгөх оновчтой арга замыг хэрэгжүүлсэн байдал;
- Яамны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн байдал;
- Ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал;