УС АМЬТАЙ АЧЛАЛТАЙ АМЬД БҮТЭЭГДЭХҮҮН

                     Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын цахим хуудас (Вэб сайт)- аар зочлон, үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл, ил тод байдал усны талаарх төрийн бодлогын хэрэгжилт, дүгнэлт, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны газрын сүүлийн үеийн мэдээлэлтэй танилцаж буй танд энэ өдрийн мэнд дэвшүүлж, эрүүл энхийг хүсье. Хүн төрөлхтөн бид олон сая жилийн геологийн тогтцоор бий болсон тэнгис далай, нуур цөөрөм, булаг шанд, гол горхи, мөс мөсөн гол, артезийн ус, байгалийн хөргөгч цэвдэг, рашаан ус, гүний усыг нэн зохистой ашиглаж уур амьсгалын хэлж мэдэхгүй бодит өөрчлөлтийг мэргэжлийн шийдэл, гидравликийн шинжлэх ухааны бодит тооцооллыг гаргах цаг нэгэнт болжээ.

               

                 Харьцангуй хүн ам цөөнтэй ч цэвэр усны нөөцөөрөө бага Монгол орны хувьд ундны цэвэр усны зохистой хэрэглээ, усны бохирдолд хүн бүр (ард иргэд) онцгой анхаармаар байна. Байгалийн тогтцоор бий болсон голын гольдролыг онцгой тохиолдлоос бусад үед хэрхэвч өөрчилж болохгүй. 2023 оны үер усны гамшиг ямар их хор хөнөөл учруулсныг тоочоод ч баршгүй. Газрын доорх усны нөөцийн жигд бус хуваарилалт, Гадаргын усаа яаж зөв зохистой ашиглах вэ? Гидротехникийн барилга байгууламж, үерийн далан, боомтыг хэрэгцээт газар нь чанартай яаж барьж байгуулах вэ? гэсэн олон олон асуудал бидний амьдралд өдөр бүр байсаар байна.

                     

                   Иймд манай сайтаар зорчигч таныг Усны Газрын стратеги төлөвлөгөө цаашдын зорилго зорилтын талаар үнэтэй санал зөвлөмж ирүүлнэ гэдэгт гүнээ найдаж байна.

 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Усны газрын даргын албан үүргийг түр

                                    орлон гүйцэтгэгч                                                      З.Батбаяр

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР