Огноо: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Увс аймгийн Хяргас сумын төвийн ногоон байгууламжийн усалгааны систем байгуулах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: УГ/202201004

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Увс аймгийн Хяргас сумын төвийн ногоон байгууламжийн усалгааны систем байгуулах ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:  “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба 1,674.787.0 /нэг сая зургаан зуун далан дөрвөн мянга долоон зуун наян долоо/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

                                                                                   

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Чингүнжавын гудамж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын байр, 3-р давхар, 303б тоот өрөө

Утасны дугаар: 51-265530

Цахим шуудангийн хаяг: www.tender.gov.mn, This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР