Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хилийн усны хамтарсан ажлын хэсгийн энэ удаагийн ээлжит хуралдааныг цахимаар зохион байгууллаа.

Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн гишүүд 2 улсын Ерөнхийлөгч нарын гаргасан хамтарсан тунхаглалд тусгагдсаны дагуу хилийн усыг хамгаалах, зохистой ашиглахад бие биенийхээ ашиг сонирхлыг харгалзан үзэж, харилцан хүндэтгэх үндсэн дээр нягт хамтарч ажиллахыг онцолсон.

Ажлын хэсгийн энэ удаагийн хурлаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд хилийн усыг хамгаалах, ашиглах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар харилцан мэдээллээ солилцон, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийн XVI зөвлөгөөнд оруулах ажлын үр дүнгээ хэлэлцэн тохирлоо.

“Хилийн усыг хамгаалах, ашиглах тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нарын XVI зөвлөгөөнийг 2022 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулах болно.

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР