“Мухар Хужирт”-ын рашааны домог Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвөөс баруун урагшаа 20-иод км зайтай, далайн мандлаас 1585 метр өргөгдсөн газарт оршино. Зүүн урагшаа урссан Мухар Хужирт голын баруун тал, уулын хормойн хэвгий, хажуугийн их гүнээс гарсан тул их хүйтэн рашаан буй. Хужирт хэмээх энэ газарт ядуу эмгэн охиныхоо хамт амьдардаг байжээ.
Тэрхийн Ццагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур юм. Тэрхийн цагаан нуурын зүүн эрэг дээр овоо бүхий дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад "Тэр их цагаан нуурыг хараа" хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэсэн домог байдаг. Нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол юм . Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байжээ.
Тамирын голын домог
Шилэнд цар суулгаж толь хийж сураагүй байсан цаг байжээ. Тэр үед Тамир голыг Болор толь гэж нэрлэдэг байж гэнэ. Болор толийн эрэг дээр бор гэр байж гэнэ. Тэр гэрийн дотор нэг эмгэн өөрийн ганц охинтой хамт амьдардаг байжээ.
Сангийн далай
Их талын дунд сөөг дэрс хүрээлсэн жижгэвтэр нуурыг Сангийн далай гэж нэрлэжээ. Баруун хойноос урсан орох бяцхан горхи нойтон давсанд шингэн нуурын усаа нөхөх мэт. Өнгөн дээрээ шорвог хөх ус боловч гүн дотроо эрдэсийн их нөөцтэй. Тэр нөөц бол шорвог уснаас тунан тунан үелж тогтсон бор давс билээ. Бор давс ургаж байх усны шорвогийн хувь хэмжээг ухаант ван тааруулж тохируулж өгсөн нэгэн домог бий. “Манжийн үзэмчин хошууны ноёноос 1000 тэрэг давс авч түүний оронд 1000 бяруу өгөхөөр хоног хугацааг хатуу заасан гэрээ хэлцэл байгуулсан юмсанж. Манжийхан товлосон хугацаанаасаа хоцорч ирсэнд манай хэрэгцээ өнгөрсөн, давсаа аваад буц хэмээн То ван хатуурхжээ. Үүнийг авч буцаад яах вэ? Энд асгая гэж тэнд гуйжээ. Битгий нутаг бузарлачих: Тэгвэл би асгах газрыг зааж өгнө гээд Сангийн далай нууранд хийлгэжээ...” Ингэж нутгийнхаа нууранд давс ургуулсан авай.
Мэдээлэл удахгүй орно.
Манай хаяг:
Чингүнжавын гудамж, 2 дугаар хороо, Баянгол дүүрэг, Улаабаатар хот , 16050
Утас/Факс: (976-51) 265578, (976-51) 265536
И-мэйл: office@water.gov.mn
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)