Тамирын голын домог

Шилэнд цар суулгаж толь хийж сураагүй байсан цаг байжээ. Тэр үед Тамир голыг Болор толь гэж нэрлэдэг байж гэнэ. Болор толийн эрэг дээр бор гэр байж гэнэ. Тэр гэрийн дотор нэг эмгэн өөрийн ганц охинтой хамт амьдардаг байжээ.

Тэр охины нэрийг Тамир гэнэ. Тамир охин өсөж торниод уулын цээнэ шиг үзэсгэлэн гоо бүсгүй болжээ. Дэлхийд хосгүй сайхан төрсөн Тамир хүүхэнг харсан эр хүн бүрийн сэтгэлд эрхбиш хүсэж мөрөөдөхийн учир ургадаг ажээ. Тамир хүүхэн өдөр бүр Болор толиос ус авахаар очихдоо ариун тунгалаг голûн усанд үзэсгэлэн гоогоо тольдож уртын сайхан дууг уяхан хоолойгоор аялж, урт хар гэзгээ самнан суудаг байжээ.Тэр үед одоогийн Тамир голын нэг буланд үнэхээр толь мэт тунгалаг ус байсан гэлцдэг. Тэгээд ч энэ голыг Болор толь гэж нэрлэжээ..Тамир бүсгүйд тэр нутгийн нэг хөгшин баян санаархжээ. Гэтэл Тамирт сэтгэлийн хайртай Гол усны дуулал 140 залуу байсан тул Тамир бүсгүй баянг яахан тоох билээ. Иймд баян хорсохдоо Тамир бүсгүй үс зүсээ харан тольддог өнөөх тунгалаг сайхан толин усыг нь баллачихжээ. Тамир нэг өдөр толин дээрээ иртэл толинд нь юм харах байтугай юу ч үл харагдах гүнзгий цээлийн ус ногоорч байлаа. Тамир бүсгүй харамсахдаа толио олж авах санаатай цээлийн ус уруу ороод дахин гарч ирсэнгүй.Тамир бүсгүйн дурлалт залуу Тайхар нь болзоот газраа ирээд өнжин хонон гунин гутан хүлээж ядаад эцэст нь хайрт хүүхэндээ дурсгал болгож өнөө болзоот газраа том чулуу авчирч тавьжээ. Одоо тэр чулууг Тайхар чулуу гэдэг ба тэр цагаас Болор толь голыг Тамир бүсгүйн нэрээр нэрлэсэн гэнэ.

Эх сурвалж: С.Жүнш. Арын сайхан хангайн зуун зуун дамжих 108 домог

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР