“Мухар Хужирт”-ын рашааны домог Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвөөс баруун урагшаа 20-иод км зайтай, далайн мандлаас 1585 метр өргөгдсөн газарт оршино. Зүүн урагшаа урссан Мухар Хужирт голын баруун тал, уулын хормойн хэвгий, хажуугийн их гүнээс гарсан тул их хүйтэн рашаан буй. Хужирт хэмээх энэ газарт ядуу эмгэн охиныхоо хамт амьдардаг байжээ. 

Охин нь хөл хүндтэй байсан юм гэнэ. Хаврын адаг сарын нэгэн өглөө адуундаа эртлэн мордсон нутгийн хоёр залуу эмгэний гэрийн тооноор гэрэл цацарч, солонго татахыг хараад маш их гайхав. Энэ нь эмгэний охин амаржиж байсан бөгөөд мэндэлсэн хөвгүүн бол Анхдугаар Зая бандида Лувсанпэрэнлэй гэгээнтэн байжээ гэсэн домогтой. Энэхүү газар нутаглаж байсан ядуу эмгэний охиноос хүү төрсөн тэр шөнө Далай чойнхор вангийн хошуунаас нэгэн алаг үнээ шилрэн эмгэний гадаа ирж тугалжээ. Тугал нь сүүг барсангүйд эмгэн тогоо, домбондоо хийсэн ч багтахгүй, сүү газраар урсжээ. Эмгэн үүнд их бэлэгшээж, шинээр төрсөн хүү минь яасан их заяа буянтай хүү вэ гэж баярлан, нялх биетэй охиноо тэр үнээний хагаар шөллөж байж гэнэ. Тэд хоногиéн дараа эзэн үнээгээ сураглан ирж олсон боловч баéдлûг хараад үнээгээ орхиод буцжээ. Үнээний эрлээ мухарласан тэр газрыг түүнээс хойш Мухар хужирт нэртэй болсон гэдэг. Энэ рашаан 1642 онд мэндэлсэн халх Монголын нэрд гарсан гурван хутагтын нэг, дорно дахины суут гүн ухаантан, түүхч, соён гэгээрүүлэгч Зая бандида Лувсанпэрэнлэй мэндэлсэн газраас оргилон гарсан гэдэг.

Эх сурвалж: С.Жүнш. Арын сайхан хангайн зуун зуун дамжих 108 домог

 

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР