Өвөрхангай аймаг Арвайхээр сум

Төвийн бүсийн сав газрын захиргаадын бүсчилсэн сургалтыг “Усны тухай болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр 2030 Усны нөөцийн бүлгийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Усны газар нь Онги-Таац голын сав газрын захиргаатай хамтран Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Өгөөмөр-Өргөө аялал жуулчлалын бааз”-д 2021 оны 09 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулав. 

Бүсийн сургалтад Сэлэнгэ, Бөөнцагаан-Орог нуур, Дэлгэрмөрөн-Шишхэд, Хануй, Онги-Таац, Хөвсгөл нуур-Эг, Алтайн өвөр говь, Орхон-Чулуут голын сав газрын захиргаадын нийт 36 албан хаагчдыг хамруулсан. Өвөрхангай аймгийн Онцгой комиссын сургалт зохион байгуулах зөвшөөрөл, цар тахлын үеийн заавар зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд сахин мөрдүүлж, сургалтад оролцохоор ирсэн автомашин бүрээс нэг зорчигчийг сонгон “Ковид 19”-ын вирус илрүүлэх түргэвчилсэн тест авч нэвтрүүлсэн бөгөөд сургалтын үеэр танхимын агаар сэлгэлтийг 30 минут тутамд хийж, хурлын зааланд орсон хүн бүрийн биеийн халууныг үзэж тэмдэглэл хөтлөн, хяналт тавьж ажилласан.

“Усны тухай хууль, ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт Төвийн бүсийн сав газрын захиргаадын сургалтад илтгэгчид доорх сэдвээр илтгэл тавьж оролцов. Үүнд:

  • “Төрөөс усны талаар баримтлах бодлого” сэдвээр Усны газрын дарга Ш.Мягмар;
  • “2030 Усны нөөцийн бүлгээс Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийг боловсронгуй болгох дэмжлэгээс” сэдвээр 2030 Усны нөөцийн бүлгийн зохицуулагч Д.Доржсүрэн;
  • “Салбарын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангах нь” сэдвээр Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга И.Наранчимэг;
  • “Усны тухай хуулийн хэрэгжилт, ус ашиглалт, анхаарах асуудал” сэдвээр Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн дарга Х.Шүрэнцэцэг;
  • “Ус бохирдуулсны төлбөрийн талаарх олон улсын туршлагууд” сэдвээр 2030 Усны нөөцийн бүлгийн зөвлөх Б.Одбаяр;
  • “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт, дагалдан гарсан дүрэм, журмын танилцуулга”, “Ус бохирдуулсны төлбөр тооцох, төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх” сэдвээр Усны газрын Усны хяналт шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Л.Хишигдулам нар танилцуулга хийв.

 

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР