Сургалтын зорилт: Төрийн албаны болон архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомж, стандартын талаарх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх.


1 дүгээр хэсэг: ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 

Гол агуулга: Албан хаагчийн сэтгэл ханамжид нөлөөлөх, урам дэм өгөх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх замаар ажлын гүйцэтгэл, байгууллагын зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх шинэ соёл, удирдлагын арга барил төлөвшүүлэх зарчмуудаас сургах,

 

Сургалтыг хөтлөн явуулах багш: А.Даваасүрэн- HDS ХХК”-ний бизнесийн зөвлөх, Ахлах сургагч багш.

Сэдэв: ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙХ НЬ

Гол агуулга: Төрийн салбарын инновац нь хууль, дүрэм гаргаад богино хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй нарийн төвөгтэй, цаг хугацаа шаардсан ажил юм. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийг дээрээс албадан хэрэгжүүлэх бус албан хаагчдын сэдлээр хэрэгждэг, албан хаагчид өөрсдийнхөө үйл хэрэг гэж үзэж шинэчлэгч хандлагатай байх нь ихээхэн нөлөөтэй.

Инновацад нааштай хандах, өөрөө инновац нэвтрүүлэгч байх нь албан хаагчийн сэтгэлгээний тодорхой хэв маяг, ажлын арга барилыг шингээсэн дүрийг буй болгоно. Үүнийг бид шинэчлэгч зан үйл (innovative behavior) гэж нэрлэж байгаа юм.

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР