Сэдэв: ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙХ НЬ

Гол агуулга: Төрийн салбарын инновац нь хууль, дүрэм гаргаад богино хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй нарийн төвөгтэй, цаг хугацаа шаардсан ажил юм. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийг дээрээс албадан хэрэгжүүлэх бус албан хаагчдын сэдлээр хэрэгждэг, албан хаагчид өөрсдийнхөө үйл хэрэг гэж үзэж шинэчлэгч хандлагатай байх нь ихээхэн нөлөөтэй.

Инновацад нааштай хандах, өөрөө инновац нэвтрүүлэгч байх нь албан хаагчийн сэтгэлгээний тодорхой хэв маяг, ажлын арга барилыг шингээсэн дүрийг буй болгоно. Үүнийг бид шинэчлэгч зан үйл (innovative behavior) гэж нэрлэж байгаа юм.

Албан хаагч бүр ийм шинэчлэгч зан үйлтэй байснаар инновац нь байгууллагын оршихуйн арга болно. Төрийн албан хаагчийн инновацлаг байх шаардлага, орчин үеийн төрийн албан дахь инновацын чиг хандлага, төрийн албан хаагч инновац нэвтрүүлэгч байхад нөлөөлөх хүчин зүйлийн тухай танилцуулна.

Багш: Ц.ДЭЛГЭРЖАРГАЛ (Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, Доктор)

 

Хөтөлбөр:

Үйл ажиллагаа

Нэр

Албан тушаал

“Төрийн албан хаагч инновац нэвтрүүлэгч байх нь”

Ц.Дэлгэржаргал

Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, Доктор

Асуулт, хариулт

Хаалт

C.Цэдэндамба

Төрийн албаны зөвлөлийн гишүүн

 

Дэлгэрэнгүй сургалтын видео:

 

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР