Монгол  орны зүүн өмнөд бүсийн 4 аймаг 23 сумын 143,2 мянкм.кв талбай бүхий өргөн газар нутагт усны бодлогын асуудал ,усны нөөц, мэдээллийн сан бүрдүүлэх ажлуудыг хариуцан ажилладаг төрийн захиргааны байгууллага юм. Хамрагдах аймаг сумд:

  • Өмнөговь аймгийн Баян-Овоо, Номгон, Ханбогд, Цогтцэций, Манлай, Хүрмэн, Ханхонгор;
  • Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг, Сайхандулаан, Хөвсгөл, Сайншанд, Улаанбадрах, Эрдэнэ, Өргөн, Замын-Үүд;
  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Дарьганга, Асгат, Наран;
  • Дундговь аймгийн Өлзийт сум.

 

Сав газрын захиргааны онцлог

Сав газарт Дорноговь аймгийн 62,45 хувь, Сүхбаатар аймгийн 23,5 хувь, Өмнөговь аймгийн 31,33 хувь, Дундговь аймгийн 0,103 хувь нь тус тус хамрагддаг. Газарзүйн мужлалаар сав газрын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг буюу 96,6% нь манай орны хамгийн хур тунадас багатай, хуурай уур амьсгал бүхий говь, цөлийн бүсэд оршдог.

Галба-Өөш, Долоодын говийн сав газар нь хамрах нутаг дэвсгэрийн хэмжээний хувьд бусад сав газартай харьцуулахад 4 дугаарт ордог.. Монгол улсын нийт хүн амын 2,7% буюу 85579 хүн амьдардаг, мал сүргийн 4,2% буюу 2,6 сая толгой мал тоологдсон.

Сав газарт эдийн засгийн дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн. Манай улсын уул уурхайн томоохон үйлдвэрүүд эрдэс баялгийн олборлох болон баяжуулах үйл ажиллагааг явуулж байна.

Алсын хараа:

“Говийн бүсийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах  боломжит усны нөөцийг  бий болгох , хүн ам, хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийг  нийгэм , эдийн засгийн хөгжлийн зорилгоо биелүүлэх бүхий л  хэрэгцээнд нь нийцсэн  баталгаат  усаар хангах, усны нөөцийг  зүй зохистой  ашиглах” юм

Хэрэгжүүлэх ажлын чиг үүрэг:

Сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, Усны тухай хуулийн 17-р зүйл,  Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ.

2021 онд хийж гүйцэтгэсэн томоохон ажил

  1. Дорноговь аймгийн газрын доорх усны чанар, нөөцөд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн аудит хийлгэсэн.
  2. Дорноговь аймагт гадаргын усны тоо бүртгэлийг явуулж усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн зураглалын ажил хийж гүйцэтгэсэн.
  3. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой сав газрын хэмжээнд ус бохирдуулагчийн тооллогын ажлыг шинэчлэн зохион байгуулсан.

 

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР