ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ:

Үенч-Бодонч-Булган голын сав газар нь Монгол орны баруун өмнөд хэсэгт орших бөгөөд Монгол улсын нийт газар нутгийн 3 орчим хувь, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай  гэсэн 3 аймгийн  Дэлүүн, Дуут, Булган, Мөнххайрхан, Мөст,    Булган, Үенч, Алтай, Цэцэг, Тонхил, Бугат гэсэн 11 сумын нутаг дэвсгэрийг хамран,  нийтдээ     44646.0 км2 талбайг эзэлдэг.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах
  • Сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих
  • Бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр  хангах;
  • Усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж,  байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах
  • Сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах
  • Ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолой татах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн энэ хуулийн 28.4-т заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх
  • Ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох
  • Сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох
  • Ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах
  • Сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах
  • Сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж,  байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах
  • Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах
  • Хуульд заасан бусад бүрэн эрх
  • Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ.        

Хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд

  • Булган голд амьдардаг, улаан номонд орсон Төв Азийн шар минжний амьдрах орчинг сайжруулах зорилгоор минж амьдардаг 12га газрыг хамгаалалтанд авч торлон хамгаалав.
  • “Усны менежментийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтээр, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдын 31 уст цэгээс дээж авч шинжилгээнд хамрууллаа. Ингэснээр  зэрлэг амьтад болон нутгийн иргэдийн ундны усны эрүүл ахуй, чанарыг тогтоож, нэн тэргүүнд  хамгаалалтанд авах  шаардлагатай уст цэгүүдийг тодорхойлж, түүний эхийг хашиж хамгаалах, усны менежементийн зөв бодлогыг судалгаанд үндэслэн хэрэгжүүлэх  ажлуудыг  гүйцэтгэж байна.
  • Хүн амыг баталгаат ундны усаар хангах ажлын хүрээнд сав газрын хэмжээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4 худаг засварлаж, гүний 7 худгийг шинээр ашиглалтанд оруулсан. Энэхүү ажлын үр дүнд  хүн амын ундны усны эрүүл ахуй сайжирч баталгаат ундны усаар хангагдсан.
  • Усаа хайрлан хамгаалаах ардын уламжлалт зан үйлийг жил болгон зохион байгуулж, хэвшил болгох, булаг тахих үйл ажиллагаа нь эртний уламжлалт ёс заншил бөгөөд энэ усаа цэвэр ариун байлгах булаг шанд ширгэхээс хамгаалах зорилготой. Баян-Өлгий аймгийн Булган сумын Сөнхөл багийн нутаг болох Төргөний голын эх болох 10 булгийг тахих зан үйлийг зохион байгуулсан.
  • Сав газрын хэмжээний томоохон голууд болох Булган, Үенч, Бодонч, Барлаг голуудын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд тэмдэгжүүлэлтийн самбар байрлуулсан.
  • Усны нөөцийг хомсдох хамгаалах зорилгоор сав газрын хэмжээнд нийт 15 булгийн эхийг хашиж хамгаалалсан.

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР