Сав газрын товч танилцуулга:
Хяргас нуур-Завхан голын сав газарт Завхан, Говь-Алтай, Увс, Баянхонгор, Ховд, Архангай зэрэг 6 аймгийн 50 сум багтаж нийт 120706.9км2 талбайг эзлэн орших ба Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.7 хувийг эзэлж байна. Хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул (дтд 4031 м), хамгийн нам доор цэг нь Хяргас нуур (дтд 1028 м) юм. Сав газар нь баруун хойд талаараа Хархираа, Түргэний уулс, хойд, зүүн хойд талаараа Хан Хөхий, өмнөд, баруун өмнө талаараа Хангай, зүүн талаараа Булнай, баруун талаараа Хантайшир, Хасагт хайрхан зэрэг том нуруудаар хүрээлэгдэх бөгөөд тэдгээр нь Хяргас нуур-Завхан голын сав газрын ус хагалбар, урсац бүрэлдэх эх болж байдаг.
Хяргас нуур-Завхан голын сав газарт багтах засаг захиргааны нэгж