Увс нуур-Тэс голын сав газар нь хойд өргөргийн 870 44’-980 45’, зүүн уртрагийн 490 14’- 500 52’ хооронд Монгол улсын баруун хойд хэсэгт оршдог, Увс, Хөвсгөл, Завхан аймгийн 27 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 54 мянган км2 талбай бүхий өргөн уудам нутаг бөгөөд эрс тэрс уур амьсгалтай мөнх цаст уул, мөсөн гол , ой тайга, тал хээр, нуур ус, элсэн цөл зэрэг байгалийн бүх бүс бүслүүр цогцолсон ховор ан амьтан, ургамлын өлгий нутаг дахин давтагдашгүй үзэсгэлэнт байгалтай дэлхийн өв нутаг юм. Увс нуур-Тэсийн голын газар нь зүүн талаараа Дэлгэрмөрөн болон Идэр голын сав газруудтай, урд талаараараа Хяргас нуур-Завхан голын сав газартай, баруун талаараа Хар нуур-Ховд голын сав газартай, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг.

       Увс нуур-Тэсийн голын сав газар нь зүүн талаараа Дэлгэрмөрөн болон Идэр голын сав газруудтай, урд талаараа Хяргас нуур-Завхан голын сав газартай, баруун талаараа Хар нуур-Ховд голын сав газартай, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг.

      Увс нуурын ай сав газар нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л шинжийг хамруулсан ландшафтын сонгодог жишээ бөгөөд баруун талаараа Хархираа, Түргэний уулс, хойд хэсгээрээ Тагнын нуруу, зүүн өмнөд талаараа, Булнай, Ханхөхийн нурууны өндөр уулсаар хүрээлэгдэн хангай, хээр, говийн цогц шинжийг агуулсан. Монгол орны физик газарзүйн мужлалаар Увс нуур-Тэс голын сав газар нь Хангай-Хэнтийн нурууны их мужийн, Ханхөхийн нурууны “Б” тойргийн уулсын хоорондох нарийн хоолой хөндий буюу Их нууруудын хотгорт хамрагдана.

  • Сав газрын бусад онцлог мэдээллүүд
  1. Увс нуур нь олон улсын гео-биесферын судалгааны бүсэд багтдаг.
  2. Увс нуур нь 2003 онд Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, усны шувууд олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцэд бүртгэгдсэн.
  3. Ус зүйн сүлжээний хувьд сав газар нь бүхэлдээ Төв Азийн гадагшаа урсгалгүй ай савд багтдаг, Их нууруудын хотгор байрлана. Энэ чанараараа галаргын болон газрын доорх усаар баялаг бүс нутаг юм.
  4. Сав газарт Эх оронч гол Тэсийн гол оршдог.
  5. эрстэс уур амьсгалтай, өндөр уул, мөнх цас, ойт хээр, тал, говь цөл зэрэг бүх бүс бүслүүр байдаг, их нуурын хотгорт оршдог, томоохон нууруудтай.
  • Захиргаанаас хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, үр дүн
  1. УИХ-ын 2019 оны 05 дугаар сарын 02-ны 41 дүгээр тоот тогтоолоор Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум, Завхан аймгийн Тэлмэн, Их уул сумын нутгийг дамжин орших Тэсийн голын эх Булнайн нуруу орчмын 387554,88 га талбайг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад хамруулсан.
  2. Нийтийн ахуйн үйлчилгээний Чандмань Увс ХХК-ны төвлөрсөн ус хангамжийн 2-р эх үүсвэрийн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн зураглал гарган хамгаалалтын бүсэд буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг  Увс аймгийн Засаг дарга, ИТхурал, Улаангом сумын ЗДТГазарт шийдвэрлүүлэх саналыг тавьсан. Үүний үр дүнд аймгаас ажлын хэсэг байгуулан ажиллаж 23 айл өрхийг нүүлгэсэнээр газар чөлөөлөлт  90 орчим хувьд хүрээд байна.
  3. Сав газарт нийт 55 булгийн эхийг байгальд халгүй аргаар хашиж хамгаалсан байна.
  4. Увс аймгийн Хяргас сумын Билүүгийн гол дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүрд ХХК, ССТ-ОД ХХКомпани Жишиг проёкт ХХК-ны зураг төслийн дагуу хөв цөөрмийн барилга барьж улсын комисст хүлээлгэн өгсөн.
  5. Шинээр боловсруулж буй усны нөөцийн нэгдсэн менежмент төлөвлөгөөний суурь судалгааний ажилд боловсруулалт хийж, үйл ажиллагааны төлөвлгөөгөө батлуулахад бэлэн болоод байна.
  6. Тэсийн голын эхийг Улсын тусгай хамгаалалтад авсан
  7. сав газрын ус бүрэлдэх эхийн 85%ийг Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан
  8. Швейцарийн хөгжлийн агентлаг, Бэлчээр ашиглагчийн холбооны дэмжлэгтэйгээр   яригч, камер, дэлгэц бүхий   цахим хурлын иж бүрэн төхөөрөмжөөр хангагдлаа.
  • 2022 онд хийхээр төлөвлөж буй ажлууд
  1. Цэнгэг усны нөөц газрыг орон нутгийн хамгаалалтад авах үндэслэл боловсруулж сумын ИТХ – аар батлуулна.
  2. Аргаль хонины ундаалах орчны судалгаа хийх, аргаль хонь болон малын усалгааны давхцлыг судлана.
  3. Хөв цөөрөм байгуулах боломжтой газрын судалгаа хийнэ.
  4. Усны нөөцийг хомстож, бохирдохоос хамгаалж булаг шандны эхийг хашиж хамгаалана.
  5. Мод үржүүлгийн талбай байгуулж улиас, бургасны үржүүлэлт хийж эхэлнэ.
  6. Тэсийн голын дагуух сумдын иргэдийн дунд “нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  7. Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлтийн самбар хийх, шинэчлэнэ.
  8. Ашиглалтгүй байгаа бэлчээрийн худгуудын судалгаа гаргаж сэргээн засах боломжийг судлана.
  9. Гашууны голын усны чанарын судалгаа хийнэ.
  10. Дэлхийн усны өдрийг угтсан сарын аяныг зохион байгуулана.

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР