Монгол улс Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, усны нөөцөө зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор 2012 оноос эхлэн сав газрын захиргаад байгуулж эхэлсэн. Үүний нэг бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд орших Багахангай дүүрэг, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар гэсэн 8 аймгийн 59 сумын 180404.2 км2 нутаг дэвсгэрийг хамран үйл ажиллагаагаа явуулж байгаа Умард говийн гүвээт- Халхын дундад талын сав газрын захиргаа юм.
Умард говийн гүвээт- Халхын дундад талын сав газрын захиргаа нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-293 дугаар тушаалаар анх үндэслэн байгуулагдсан бөгөөд 2014 оны 01-р сарын 13-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
- Сав газрын захиргааны нутаг дэвсгэр
Судалгаанд хамрагдаж буй Умард говийн усны сав газар нь 8 аймаг, 59 сум, Нийслэлийн Багахангай дүүргийн газар нутгийг хамарсан нийт 180404.2 км2 талбай бүхий говь, хээрийн бүсүүдийг хамарсан өргөн уудам нутаг юм. Умард говийн усны сав газарт Дундговь аймгийн 92.7 хувь, Говьсүмбэр аймгийн 70.9 хувь, Дорноговь аймгийн 37.3 хувь, Сүхбаатар аймгийн 31.6 хувь, Төв аймгийн газар нутгийн 25.9 хувь, Өвөрхангай аймгийн 14.0 хувь, Хэнтий аймгийн 6.8 хувь, Өмнөговь аймгийн 3.8 хувь тус тус хамрагдаж байна.
Тус сав газар нь далайн төвшнөөс дээш дунджаар 1267 метр өргөгдсөн, баруунаас зүүн зах хүртэл 858 км урт, хойноос урагш 424 км өргөн, 2700 км хилийн цэсийн урттай нутаг хамаарах ба монгол орны бусад сав газруудаас талбайн хэмжээгээрээ 2 дугаарт ордог.
Алсын хараа:
“Говийн бүсийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах боломжит усны нөөцийг бий болгох, хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилгоо биелүүлэх бүхий л хэрэгцээнд нь нийцсэн баталгаат усаар хангах, усны нөөцийг зүй зохистой ашиглах”
Онцлог:
Тус сав газарт газрын гадаргын ус бараг байхгүй унд ахуй болон үйлдвэрлэл, үйлчилгээнд Газрын доори усыг ашиглаж байна. Сав газрын хэмжээнд булаг-554, рашаан-23, гол горхи-47, нуур тойром-55, худаг-7536 /2016 оны улсын тооллогын дүн/
Сав газрын хүн амын 56 % суурин газар, 44 % хөдөө буюу нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна.
Үйл ажиллагааны чиглэлийн тухайд:
Сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага юм.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Усны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, төрөөс усны талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, сурталчилах ажлыг сав газрын хэмжээнд зохион байгуулах.
- Бүх шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах
- Гол мөрөн нуур усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийг тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах.
- Сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавих.
- Сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах
- Сав газар дахь төв суурин газруудын усан хангамжийн нөхцөлүүдийг сайжруулах
- Сав газарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай усны хэрэглэээ ашиглалтыг зохицуулж, хяналт тавих зэрэг үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.
Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газар нь
Монгол орны төв ба дундад халхын тал, өмнөд болон зүүн өмнөд говийн бүсийн хур тунадас багатай нутаг дэвсгэрт хамаарагддаг. Газрын гадаргын хувьд баруун хагас нь уулархаг бөгөөд нутгийн ихэнх хэсэг ухаа гүвээт тал, цав толгод, хотгор нам газар болно.
Энэ бүс нутагт гадаргын ус нэн ховор. Сав газрын баруун хойд хэсгээр (Өвөрхангай аймаг) Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамрагдах гол цөөн тоотой бий. Харин говийн бүсэд түр зуурын уруйн ус урсах хуурай сайрууд маш түгээмэл ажиглагддаг.
Тус сав газар нь говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4.2-4.6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсдэг, салхи ихтэй, өдөр шөнийн агаарын хэмийн ялгаа их нутаг юм.
Сав газар нь далайн түвшнээс дээш дунджаар 1267 метр өргөгдсөн, баруунаас зүүн зах хүртэл 858 км урт, хойноос урагш 424 км өргөн, 2700 км хилийн цэсийн урттай нутаг хамаарах ба монгол орны бусад сав газруудаас талбайн хэмжээгээрээ 2 дугаарт ордог.
Бүс нутгийн хөрсөн бүрхэвчинд хээрийн бор хөрс, цөлийн бор саарал хөрс гол суурийг эзэлнэ.
Цөлөрхөг хээрийн бор хөрс– энэ хэв шинжийн хөрсөнд агь-хазаар өвс-говийн хялганат,таана-говийн хялганат, хазаар өвс-говийн хялганат, баглуур-таана-говийн хялганат бүлгэмдэл бүхий 15-25% бүрхэцтэй цөлөрхөг хээрийн ургамлын бүлгэмдэл ургах нь элбэг.