Сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах , усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага юм.
Сав газрын захиргаа нь үйл ажиллагаандаа Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай болон холбогдох хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон хэрэгжүүлдэг.
Нийт 8 аймаг, 53 сумын 53786.89 км, кв нутаг дэвсгэрийг хамардаг ба Архангай аймгийн Батцэнгэл, Булган, Ихтамир, Өгийнуур , Өлзийт, Төвшрүүлэх, Хотонт, Цэнхэр, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Хангай, Чулуут, Тариат, Цахир, Жаргалант, Ихтамир, Цэцэрлэг Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт, Гурванбулаг, Жаргалант Завхан аймгийн Их-Уул, Отгон Хөвсгөл аймгийн Галт, Рашаант, Жаргалант Булган аймгийн Бугат, Булган, Бүрэгхангай, Могод Орхон, Сайхан, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Гурванбулаг Дархан-Уул аймгийн Орхон, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Уянга, Хархорин, Хужирт, Бүрд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант, Сүхбаатар, Хушаат, Шаамар, Төв аймгийн Жаргалант, Заамар, Сүмбэр, Угтаал, Цээл зэрэг сумдын нутаг дэвсгэрийг хамардаг.