Дэлгэрмөрөн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, (Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Ус хөгжил ирээдүй төв” НҮТББ, Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа хамтран боловсруулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/838 дугаартай тушаалаар батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Тус төлөвлөгөө нь сав газрын цэнгэг усны экосистемийг хамгаалан ирээдүй хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ ундны усны хүртээмжийг нэмэгдүүлж, үер усны эрсдэлгүй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд төлөвлөгөөний зорилго орших бөгөөд төлөвлөгөөг 2025–2027, 2028–2030 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж, 9 бүлэг, 63 дэд бүлэг, 57 дэд сэдэв агуулсан.
Хэрэгжилтэд Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа болон Сав газрын талуудын оролцооны зөвлөл хяналт тавьж, зохицуулна.
Төлөвлөгөөтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.









