Алсын хараа: Сав газрын нмйгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад усны нөөцийг зохистой ашиглахын зэрэгцээ бохирдол, хомсдлоос хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэгдсэн цогц арга хэмжээг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэх явдал юм.
Эрхэм зорилго: Усны нөөцийн нэгдсэн менежментийг сав газартаа хэрэгжүүлэхээр усны нөөцийн хомсдол, бохирдолгүй, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалсан, нийгэм, эдийн засаг нь тогтвортой хөгжсөн, иргэд нь эрүүл аюулгүй, таатай орчинд аз жаргалтай амьдрах нөцлийг бүрдүүлэх нь эрхэм зорилго юм.
Сав газрын захиргааны үндсэн чиг үүрэг: Сав газрын захиргаа нь Усны тухай хуулийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
- Сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах
- Сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах
- Сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжүүлэх хяналт тавих
- Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ
- Хаягдал усыг зохих журмын дагуу байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй ус бохирдуулсны төлбөрийн гэрээ байгуулж, биелэлтэнд хяналт тавих
- Гол, Мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх усны цэнгэг орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах
- Сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах
- Ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж. Байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах
- Сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох
- Ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох
- Усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах
- Бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах
- Сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж олон нийтийг мэдээллээр хангах
- Ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, худаг гаргах, суваг хоолой татах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн усны тухай хуулийн дагуу дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх:
“Эрх зүйн үндэслэл’’ Хараа-Ерөө голын сав газрын захиргаа нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Сав газрын захиргааны талаар авах арга хэмжээний тухай“ 254 дүгээр тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Хараа-Ерөө голын сав газрын захиргаа байгуулах тухай” А-102 дугаар тушаалаар байгуулагдсан.
Хараа-Ерөө голын сав газарт Дархан-Уул аймаг-4 сум, Төв аймаг-12 сум, Сэлэнгэ аймаг-10 сум, Хэнтийн аймаг-2 сум, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэг нийт 28 сум 1 дүүрэг 39,858,090м2 талбайг эзэлдэг.