ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

 

2023-04-25                                                                                                                         Мөрөн сум

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн бусад байгууллагаас болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /Хөвсгөл нуур- Эгийн голын сав газрын захиргаа/ нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй, зарлагдсан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчид холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлнэ үү.

 

Тавигдах шаардлага: 

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

  • Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;

  • Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;

 

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу) ;

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад орнуудын их дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг заавал хавсаргах;

  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

  • Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;

  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн бүх тушаал шийдвэрийн хуулбар;

  • Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоол, албан бичгийн хуулбар, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн “Тангаргийн хуудас”-ны хуулбар;

  • Сүүлийн 3 жилийн (2020, 2021, 2022 он) төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, (төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ);

  • Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;

  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;

  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E- Mongolia-аас татаж авах);

 

Материал хүлээн авах:

Хугацаа: 2023.05.01-ний өдрийн 17.00 цаг хүртэл

Хүлээн авах цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Холбоо барих утас: 70382066 (зөвхөн ажлын цагаар)

 


 

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЖАГСААЛТ 

Байгууллага

Дотоод нэгж

Сул ажлын байрны нэр

Албан тушаалын ангилал, зэрэглэл

Орон тоо

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

1

Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа

-

Газрын доорх усны нөөц, хяналт, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн

Дэс түшмэл ТЗ-9

 

1

Албан тушаалын тодорхойлолттой энд дарж танилцана уу.

2

Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа

-

Усны чанар экологи, төлбөрийн  асуудал хариуцсан мэргэжилтэн

Дэс түшмэл ТЗ-9

 

1

Албан тушаалын тодорхойлолттой энд дарж танилцана уу.

  

ХӨВСГӨЛ НУУР - ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР