БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

 

2023-04-27                                                                                                          Сайншанд

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн бусад байгууллагаас болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа/ нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй, зарлагдсан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчид холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлнэ үү.

 

 

Тавигдах шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

  • Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;

  • Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх; 

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу) ;

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

    • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад орнуудын их дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг заавал хавсаргах;

  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

  • Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр) -ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;

  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн бүх тушаал шийдвэрийн хуулбар;

  • Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоол, албан бичгийн хуулбар, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн тангаргийн хуулбар

  • Сүүлийн 3 жилийн (2020, 2021, 2022 он) төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, (төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ) ;

  • Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;

  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;

  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia-аас татаж авах) ;

 

Материал хүлээн авах:

Хугацаа: 2023.05.01-ний өдрийн 17.00 цаг хүртэл Хүлээн авах цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Холбоо барих утас: 91973377 (зөвхөн ажлын цагаар) 

 


 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЖАГСААЛТ 

д/д

Байгууллага

Сул ажлын байрны нэр

Албан тушаалын ангилал, зэрэглэл

Орон тоо

Албан тушаалын тодорхойлолт

1

Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа

Усны нөөцийн нэгдсэн менежмент, төлөвлөлт, олон нийт, сургалт /бичиг хэрэг/ хариуцсан мэргэжилтэн

Дэс түшмэл ТЗ-9

1

Албан тушаалын тодорхойлолттой энд дарж танилцана уу

2

Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа

Гадаргын                      усны                                     нөөц,                      судалгаа шинжилгээний                      асуудал                                /нярав/

хариуцсан мэргэжилтэн

Дэс түшмэл ТЗ-9

1

Албан тушаалын тодорхойлолттой энд дарж танилцана уу

3

Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа

Усны     чанар              экологи,              төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Дэс түшмэл ТЗ-9

1

Албан тушаалын тодорхойлолттой энд дарж танилцана уу

4

Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа

Газрын доорх усны хяналт, шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн

Дэс түшмэл ТЗ-9

1

Албан тушаалын тодорхойлолттой энд дарж танилцана уу

 

ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР