БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

 

2023-04-26                                                                                                                Улаанбаатар хот 

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн бусад байгууллагаас болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /Онги-Таац голын сав газрын захиргаа/ нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй, зарлагдсан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчид холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлнэ үү.

 

Тавигдах шаардлага: 

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

  • Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;

  • Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;

 

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу) ;

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад орнуудын их дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг заавал хавсаргах;

  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

  • Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;

  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн бүх тушаал шийдвэрийн хуулбар;

  • Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоол, албан бичгийн хуулбар, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн “Тангаргийн хуудас”-ны хуулбар;

  • Сүүлийн 3 жилийн (2020, 2021, 2022 он) төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, (төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ);

  • Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;

  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;

  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E- Mongolia-аас татаж авах);

 

Материал хүлээн авах:

Хугацаа: 2023.05.03-ны өдрийн 17.00 цаг хүртэл

Хүлээн авах цахим шуудан: ОThis email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Холбоо барих утас: 88048234, 7032256

 


 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЖАГСААЛТ 

Байгууллага

Сул ажлын байрны нэр

Албан тушаалын ангилал, зэрэглэл

Орон тоо

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

1

Онги-Таац голын сав газрын захиргаа

Усны барилга байгууламж, үйлдвэр, хөдөө аж ахуйн ус ашиглалтын асуудал хариуцсан мэргэжилтэн

Дэс түшмэл ТЗ-9

1

Албан тушаалын тодорхойлолттой энд дарж танилцана уу.

 

ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР