БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР
2023-04-25 Булган
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн бусад байгууллагаас болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /Хануй голын сав газрын захиргаа/ нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй, зарлагдсан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчид холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
-
Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
-
Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;
-
Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;
Бүрдүүлэх материал:
-
Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу) ;
-
Иргэний үнэмлэхийн хуулбар;
-
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад орнуудын их дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг заавал хавсаргах;
-
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
-
Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр) -ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;
-
Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн бүх тушаал шийдвэрийн хуулбар;
-
Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоол, албан бичгийн хуулбар, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн тангаргийн хуулбар
-
Сүүлийн 3 жилийн (2020, 2021, 2022 он) төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, (төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ) ;
-
Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
-
Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
-
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
(E-Mongolia-аа татаж авах);
Материал хүлээн авах:
Хугацаа: 2023.05.01-ний өдрийн 17.00 цаг хүртэл
Хүлээн авах цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Холбоо барих утас: 70343155, 88064952, 99433363 (зөвхөн ажлын цагаар)
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЖАГСААЛТ
№ |
Байгууллага |
Сул ажлын байрны нэр |
Албан тушаалын ангилал, зэрэглэл |
Орон тоо |
Албан тушаалын тодорхойлолт |
|||
1 |
Хануй голын сав газрын захиргаа |
Газар зүйн мэдээллийн систем, усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтэн |
Дэс түшмэл ТЗ-9 |
1 |
Албантушаалын танилцана уу |
тодорхойлолттой |
энд |
дарж |
ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА