“ Усжуулагч төгөл”-ийн нээлт болов. Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой, Усжуулагчдын өдрийг тохиолдуулан салбарын үе үеийн ажилтан, алба хаагчид, ахмадууд, эрдэмтэн судлаачид, хүндэт усжуулагчдадаа зориулан “Усжуулагч төсөл”-ийг ахмад усжуулагч н.Цэндсүрэн санаачлан Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар дэмжлэгтэйгээр усны мэргэжлийн байгууллага “Эрдэнэ дрийлэнг” компанийн хамт олон бүтээн байгуулсан. Энэхүү төглийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд салбарын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл оролцов.
“Усжуулагч төгөл” нь нийт 900 м2 талбайтай бөгөөд төглийн гол хэсэгт “Усны өвгөн” буюу “Цагаан өвгөн, Урт наст зургаа” хэмээх 3 метр өндөр гантиг чулуун сийлбэрийг байрлуулж, агч, улиас, хайлаас, голт бор, нарс гацуур, хүрэн монос, тэхийг шээг, цэцэрлэгийн сарнай зэрэг 20 гаруй төрлийн мод бут тарьж, бүрэн автомат, усны зарцуулалт багатай усалгааны систем суурилуулсан байна. Энэхүү төглийг бүтээн байгуулсан “Эрдэнэ дрийлэнг” компанийн хамт олонд талархал илэрхийлье.