ЭРХЭМ ЗОРИЛГО:
Сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, орон нутгийн салбар дундын зохицуултыг хангах Усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх юм.
АЛСЫН ХАРАА:
Сав газрын экосистем олон янз байдлыг тэнцвэртэй хадгалах, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжиж, ирээдүй хойчдоо чанартай, хүрэлцээтэй, баталгаатай ус өвлүүлэх нь бидний алсаа хараа юм.
Сав газрын захиргаанаас 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлууд
- Баянхонгор аймгийн газрын доорх усны 11 эх үүсвэр, гадаргын усны 9 эх үүсвэр, 7 сумын газрын доорх усны нөөц тогтоогдсон 34 ордыг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд хэлэлцүүлж орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.
- Түй, Байдраг голуудын урсац бүрэлдэх эх 299520 га талбайг Байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн аймгийн тусгай хамгаалалтад авах үндэслэл, хамгаалалтын бүсийн дэглэм, газрын байршил, цэг солбицлыг боловсруулж, хамрагдаж буй сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарын саналыг хавсарган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн хорооны хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлж, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан.
- Гол, мөрөн, нуур, цөөрөм, булаг, шанд, уст цэгүүдийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх нийтийн цэвэрлэгээний ажлыг 3 удаа зохион байгуулж 12 сумын давхардсан тоогоор 1545 хүн оролцож, 5 га талбайг цэвэрлэж, 368тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн.
- “Байгалийн горим эвдэгдсэн бохирдсон голуудын голдиролд үзлэг хийж, эвдэгдсэн хэсэгт голдирол шулуутган далан байгуулах тухай” аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний А/327 дугаар захирамж гаргуулж, Эрдэнэцогт, Баянхонгор, Өлзийт, Жинст, Богд сумдад Түйн голын гольдрил дагуу, Жаргалант, Заг, Галуут Бөмбөгөр, Бууцагаан сумдад Байдраг, Цагаан туруут, Өлзийтийн гол дагуу голын гольдрил дагуу тус тус үзлэг шалгалт хийж нийт 10,2 га талбай голын хамгаалалтын бүсэд эвдэгдсэн байсанг тогтоосон.
- Богд сумын Түйн голын Хориултын хуучин далантай үргэлжлүүлэн 1000 метр үерийн хамгаалалтын далан байгуулах, сэргээн засварлах ажлын даалгаврыг боловсруулж, Богд сумын Засаг даргын Тамгын газар, “Эвсэг их богдчууд” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагуудтай хамтран Хориултын орчмын хуучин далантай үргэлжлүүлэн 5 метрийн өндөртэй, 2 метрийн өргөнтэй 1000 метрийн урттай чулуу, бетон хавтан доторлогоотой шороон даланг байгуулсан.
- “Усны хяналтын тоо бүртгэл зохион явуулах тухай” аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/328 дугаар захирамжийг гаргуулж, тооллогын ажлыг хангайн сумдад 2021 оны 08 дугаар сарын 13-наас 08 дугаар сарын 31-ний хооронд, говийн сумдад 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 12-ны хооронд зохион байгуулсан. Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 267 гол, 97 нуур, тойром, 4 бүлэг нуур нийт 101 , 1193 булаг шанд, 31 рашаан, 3794 худаг үүнээс 649 гүн өрмийн, 3145 энгийн уурхайн худаг, 108 усны барилга байгууламж тоолж баталгаажуулсан. Сав газрын хэмжээнд нийт 210 гол, горхи, 63 нуур, тойром, 4 бүлэг нуур нийт 67 , 819 булаг шанд, 21 рашаан, 2262 худаг үүнээс 477 гүн өрмийн, 1785 энгийн уурхайн худаг тоологдсон. Энэ онд сэргэсэн гол горхи 48, сэргэсэн булаг 48, шинээр гаргасан гүн өрмийн худаг 21 байна.
- 2021 оны байдлаар нийт 609 ус бохирдуулагч аж ахуйн нэгжийн тооллого судалгааг нарийвчлан гаргасан. Одоогоор 428 гаруй аж ахуйн нэгжийн 107,5 сая/м3 жил хаягдал усны дүгнэлтийг гаргаж, нийт 24,5 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлбөрийн ноогдуулалт хийгээд байна.Үүнээс Засгийн газрын 2019 оны 316 дугаар тогтоолын “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ, ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг, тогтоох” журмын дагуу Эрүүл мэнд, Боловсрол, Халамжийн салбарын нийт 32 байгууллагын 3,2 сая төгрөгийг төлбөрөөс чөлөөлсөн.
- Хаягдал усны дүгнэлтийг 434 аж ахуйн нэгжид, хаягдал усны зөвшөөрөл - 7 аж ахуйн нэгжид, ус ашигласны зөвшөөрөл ,гэрээг -10 аж ахуйн нэгжид, ус рашаан ашиглуулах дүгнэлт-2 аж ахуйн нэгжид, ус ашигласны ноогдуулалт- 2 аж ахуйн нэгжид, цооног өрөмдөх зөвшөөрөл-5 аж ахуйн нэгжид, усны тоолуур -8 аж ахуйн нэгжид, Хаягдал усны цэг тогтоох дүгнэлт-1 аж ахуйн нэгжид, мэргэжил аргазүйн зөвлөмж- 13 аж ахуйн нэгжид, Кадастрын лавлагаа-6 аж ахуйн нэгжид тус тус гаргасан байна.
- Баянхонгор аймгийн усны цахим мэдээллийн сангийн програмтай болох Засаг даргын захирамжийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/649 Захирамжийг гаргуулж, www.ewater.mn програмын ажлын даалгавар, техникийн шаардлагыг боловсруулж “Бит клаудс системс” ХХК-ьай хамтран postgre програмын баазад суурилсан www.ewater.mn Усны цахим мэдээллийн сангийн програмыг хийж байна. Тус програм нь Баянхонгор аймгийн усны бүх мэдээллийг хүснэгтэн болон map хэлбэрээр хосолсон харуулсан усны цахим мэдээллийн сангийн програм юм.
Бөөнцагаан нуур-Байдраг голын сав газрын Физик газарзүйн ерөнхий нөхцөл
Бөөнцагаан нуур-Байдраг голын сав газар нь Монгол орны баруун өмнөд хэсэгт Хангайн нурууны өмнөд өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өвөр говийг хамран говь-хангайн бүсийг дамнан оршдог. Алтайн уулархаг их мужийн шинж давамгайлах ба сав газрын өмнөд зүүн өмнөд хэсгүүдэд Алтайн өвөр говийн мужийн шинж илэрдэг.
Сав газар нь Алтайн нурууны уулс, Хангайн уулархаг их мужийн дэд муж болох далайн түвшнээс дээш 2000–3000 м өндөрт өргөгдсөн Хангайн нурууны салбар уулсын хэсэгт хамаардаг. Уг мужид байрлах Нууруудын хөндийн хамгийн том нуур болох Бөөнцагаан нуур тус сав газарт багтана. Хангайн нурууны өмнөд хэсэгт нарийн зурвас байдлаар тархан, өндөрлөг нь огцом буурч, бүр толгодорхог төрхтэй болсон уулстай. Дундаж өндөрлөг нь 1800-2000 м хүрч намсах ба урагшаа говийн нурууны хөндий рүү дөхөхөд улам намссаар тэгшдүү зоо болдог.
Бөөнцагаан нуур-Байдраг голын сав газар нь хойд талаараа Хангайн нурууны усны хагалбар, өмнө талаараа Говь-Алтайн нурууны усны хагалбар, баруун талаараа Хяргас нуур-Завхан голын, зүүн талаараа Орог нуур-Түйн голын, өмнөд талаараа Алтайн Өвөр говийн сав газраар хүрээлэгдэн оршдог уул тал хөндий хосолсон геоморфологийн тогтоцтой.
Бөөнцагаан нуур-Байдраг голын сав газарт Баянхонгор аймгийн Баацагаан, Баянбулаг, Баян-Овоо, Баянцагаан, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Галуут, Гурванбулаг, Жаргалант, Жинст, Заг, Өлзийт, Хүрээмарал, Эрдэнэцогт, Говь-Алтай аймгийн Чандмань, Архангай аймгийн Ихтамир, Хангай, Чулуут гэсэн нийт 19 сум ямар нэг хэмжээгээр багтсан байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 332 дугаар тушаалын 2 дугаар хавсралт ёсоор батлагдсан тус сав газарт хамрагдах талбайн хэмжээ нь 35153.2 хавтгай дөрвөлжин км бөгөөд газрын зургийн нарийвчлал, GIS-ийн зарим онцлогоос хамааран үүнээс өөр гарах нь бий.
Бөөнцагаан нуур-Байдраг голын сав газарт хамаарах аймаг, сумдын талбай
Аймгийн нэр |
Сумын нэр |
Сав газрын талбай, км2 |
Ус хурах талбайн эзлэх хувь |
Бэлчээрийн эзлэх хувь |
Архангай |
Ихтамир |
24.5 |
0.5 |
0.0 |
Хангай |
27.4 |
0.7 |
0.0 |
|
Чулуут |
15.8 |
0.4 |
0.0 |
|
Баянхонгор |
Баацагаан |
6,910.5 |
92.4 |
92.4 |
Баянбулаг |
290.2 |
9.1 |
9.5 |
|
Баян-Овоо |
2,896.0 |
89.8 |
89.1 |
|
Баянцагаан |
2,132.9 |
38.2 |
38.9 |
|
Богд |
51.7 |
1.3 |
0.0 |
|
Бөмбөгөр |
3,047.6 |
100.0 |
100.0 |
|
Бууцагаан |
3,779.2 |
69.6 |
69.0 |
|
Галуут |
5,049.2 |
99.5 |
100.0 |
|
Гурванбулаг |
964.8 |
21.5 |
20.8 |
|
Жаргалант |
4,104.3 |
97.8 |
100.0 |
|
Жинст |
2,171.8 |
41.9 |
42.0 |
|
Заг |
2,581.2 |
100.0 |
100.0 |
|
Өлзийт |
174.5 |
4.4 |
0.0 |
|
Хүрээмарал |
1,227.5 |
28.1 |
27.7 |
|
Эрдэнэцогт |
12.2 |
0.3 |
0.0 |
|
Говь-Алтай |
Чандмань |
160.6 |
3.4 |
0.0 |