САВ ГАЗРЫН ЗАХИРГАА: нь Сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага юм.

АЛСЫН ХАРАА: Алтайн Өвөр Говийн онгон дагшин сав газар дахь, хязгаарлагдмал усны нөөцийн зөв зохистой  хэрэглээг зохицуулдаг, Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах боломжит усны нөөцийг бий болгох, хүн ам, хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилгоо биелүүлэх бүхий л хэрэгцээнд нь нийцсэн баталгаат усаар хангах, усны нөөцийг зүй зохистой ашиглах.

ЭРХЭМ ЗОРИЛГО:  Алтайн Өвөр Говийн цэнхэр алтыг хууль журамд тогтоосны дагуу хайрлан хамгаалах, хэмнэн хамгаалж байгалийн баялгийг зөв зохистой ашиглуулж ажиллах нь байгууллагын эрхэм зорилго юм.

Онцгой ач холбогдолтой нутаг:  Газар мужлалаар сав газрын 11.1 хувь нь өндөр  уулын, 43.4 хувь  нь уулын,  4.6 хувь нь цөлөрхөг хээрийн, 25.9 хувь говь цөлийн , 14.2 хувь нь бүс дундын нам хотосын бүс нутагт хамаарна. Алтайн өвөр говийн сав газар нь  хамрах нутаг дэвсгэрийн хэмжээний хувьд бусад сав газартай харьцуулахад хамгийн том буюу Монгол орны дэвсгэр нутгийн 11.2 хувийг эзлэн бөгөөд улсын нийт  хүн амын 2 хувь тархан амьдардаг онцлогтой.    Алтайн өвөр говийн сав газар нь Алтайн нурууны салбар уулс Тахийн шар нуруунаас Өмнөговь аймгийн Говь Гурван Сайхан уулын Хөрхийн нуруу хүртэл 4 аймгийн 22 сумын газар нутгийн 221,156.0 км2 талбайг хамрах бөгөөд байгаль экологи, стратегийн онцгой ач холбогдол бүхий нутаг юм.

 

 

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР