Огноо: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Аварга тосон, Бүрд нууруудыг сэргээх” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: БОАЖЯ/202211005

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Аварга тосон, Бүрд нууруудыг сэргээх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:

            Багц 1: Бүрд нуурыг сэргээх ажил

            Багц 2: Аварга тосон нуурыг сэргээх ажил

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь багц 1 төсөвт өртөгийн 1% буюу 10,021,513 (арван сая хорин нэгэн мянга таван зуун арван гурван) төгрөг, багц 2 төсөвт өртөгийн 1% буюу 14,978,487 (арван дөрвөн сая есөн зуун далан найман мянга дөрвөн зуун наян долоон) төгрөгийг 2022 оны 05 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хүчинтэй байхаар тендерийн баталгаа ирүүлнэ.

Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор түншлэл, туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцож болно.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.  

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: 2018, 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртөгийн 30 хувиас багагүй байна.

Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба тендерийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

            Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг татаж авна уу.

Сонирхсон этгээд тендерийн мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг: 16050-Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Чингүнжавын гудамж,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын байр 3-р давхар, 304 тоот өрөө

Харилцах утас: 51-265526

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР