ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ АВАХ 2022 оны 01 дүгээр сарын 26

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар нь Хот, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн нөөц тогтоох судалгаа, хайгуул

• 1-р багц - Говь-Алтай аймгийн Төгрөг сум

• 2-р багц - Дундговь аймгийн Эрдэнэдалай сум

• 3-р багц - Дорноговь аймгийн Дэлгэрэх сум

• 4-р багц - Өмнөговь аймгийн Сэврэй сумын газрын доорх усны эрэл-хайгуулын судалгааны ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй хуулийн этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

2. Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө

 

3. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Говь-Алтай аймгийн Төгрөг, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Өмнөговь аймгийн Сэврэй сумдын хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн нөөц тогтоох судалгаа, хайгуулын ажлыг гүйцэтгэх, газрын доорх усны нөөц тооцсон үр дүнгийн тайланг Усны нөөцийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, Улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгнө.

 

4. Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. -Байгууллагын ерөнхий танилцуулга, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар; -Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны мэргэжлийн байгууллагын усны эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрлийн хуулбар; -Сүүлийн 5 жилд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл; усны нөөц батлуулсан холбогдох тушаалын хуулбар; -Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхын талаарх болон тоног төхөөрөмжийн талаарх мэдээллүүдийг ирүүлэх; /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага, мэргэжлийн дипломын хуулбар, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллүүд/; -Нийгмийн даатгалын газраас хураамж, шимтгэлээ төлсөн тодорхойлолт; -Банк (хугацаа хэтэрсэн зээл болон өргүй), татвар (дутуу төлөлт болон өргүй), шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн тамгын газар (өр төлбөргүй) -ын тодорхойлолтууд /Татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ/; -Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

5. Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

6. Зөвлөхийн баримт бичгийг Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)-д өөрийн аж ахуйн нэгжийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.

 

7. Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.

 

Хаяг: 16050 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын 3-р давхар, 304 тоот өрөө Харилцах утас: 51-265526

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР