Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, БОАЖЯ хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж өнөөдөр хаалтаа хийлээ. Тус аянаар ард иргэд тэр дундаа залуу үед чиглэсэн нөлөөллийн ажлыг түлхүү өрнүүлсэн юм. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нийгмийн цахим сүлжээнд 100 орчим постер, 40 гаруй шторк, 400 гаран мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэснийг давхардсан тоогоор 7,2 сая хүн үзжээ.
Байгалийн нөөц баялгийг хамгаалах, байгаль орчны тэнцлийг алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цэнхэр- Алт” усаа хайрлая аян 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгууллаа.Энэ хугацаанд байгалийн нөөц баялаг, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, эзэмшихтэй холбоотой төв орон нутаг, Улаанбаатар хотын авто зам, хүн ихээр зорчдог газруудад сурталчилгааны 78 самбарт аяны уриалгыг байршуулж, үүрэн холбооны Скайтел, Мобиком корпорацийн 4.212.640 хэрэглэгчид зорилтот мессежийг илгээж, 21 телевиз, 25 цахим /сайт/, өдөр тутмын 7 хэвлэлд нийт 142 удаа мэдээ, мэдээлэл өгч, богино долгионы 12 FM радиогоор цагийн мэдээгээр 3600, аудио шторк хэлбэрээр 3.000 удаагийн давталттайгаар түгээж, нөлөөллийн видео 15, бүтээлч постер 59, пост мэдээ 11, хэвлэлийн мэдээ 22, бусад 21, нийт 126 мэдээ, мэдээлэл бэлтгэн олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан нь давхардсан тоогоор 11.286.657 хүнд хүрч, 174.358 хүнд таалагдаж, 147.832 хүн бусдад хуваалцаж, 22.003 хүн эерэг сэтгэгдэл илэрхийлсэн байна.Хамтран ажилласан Экологийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.