ОРХОН АЙМАГТ УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Усны газар, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа, Сэлэнгэ голын сав газрын захиргаа хамтран 2023 оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Орхон, Булган аймгийн Татварын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хануй голын сав газрын захиргаа, томоохон ус ашиглагч компаниудын удирдах болон инженер техникийн нийт 78 ажилтан, албан хаагчдад Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, Орхон аймагт төсөл хэрэгжүүлэгч “Зэс эрдэнийн хувь” ХХК, “Гал сэнтий” ХХК, “Эрдмин” ХХК, “Ачит ихт” ХХК, “Эрдэнэт хивс” ХХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ус ашиглалт, хаягдал усыг эргүүлэн ашиглаж буй үйл ажиллагаатай танилцаж, ахуйн болон технологийн хаягдал уснаас хяналтын сорьцын шинжилгээ авч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллав.