Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн дагуу 2023 оны 4дүгээр сарын 24-ний өдрийн 14.00 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хурлын танхимд Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. 

 

БОАЖЯ, Усны газар болон Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаа, Хараа-Ерөө голын сав газрын захиргааны нийт 18 албан хаагч Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.

 

Ёслолын ажиллагаанд Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд М.Ганбаатар, Усны газрын дарга Я.Болдбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Төрийн албаны тангараг өргөсөн нийт албан хаагчиддаа баяр хүргэж амжилт хүсье 

 

 

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР