Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Отгонтэнгэр их сургуулиас зохион байгуулж буй “Нийслэлийн аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн”-д 200 гаруй ахлах ангийн сурагчид оролцож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ус бохирдлуусны төлбөрийн тухай, Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд усыг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар уламжлагдан ирсэн зан үйл, өв соёл, түүх домгийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үеийн хүүхэд залуучуудад байгаль орчноо хайрлан хамгаалах орчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлэн зөв дадал, хэвшил олгох, хүүхэд залуусын дуу хоолойгоор дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж байна.
Ахлах ангийн сурагчдын илтгэлийн тэмцээний сэдвүүд
- Үнэт эрдэнэ ус
- Ус чандмань эрдэнэ
- Байгаль орчноо хамгаалахад иргэдийн оролцоо
- Усыг үйлдвэрлэдэггүй, усыг савладаг
- Ус үгүй бол амьдрал үгүй сэдвүүдээр амжилттай зохион байгуулагдлаа
1 хүн, зогсож байгаа ба дотор нарын зураг байж магад5 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Дээж бэлтгэх бичлэг

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР