Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг улс орнуудын нэг. Монгол Улсын 2022 оны усны тоо бүртгэлийн дүнгээр 2022 онд нийт 362 гол горхи, булаг шанд, нуур тойром ширгэжээ. Дэлхийн улс орнууд усны нөөцийг хамгаалах, тогтвортой, зөв зохистой ашиглахад анхаарлаа хандуулж буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг 2023 оны 3-р сарын 24-нд Корпрэйт конвеншн центр-т зохион байгуулах гэж байна.

“Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор болох энэхүү чуулганаар усны харилцаанд оролцогч талууд, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор Усны салбарын тулгамдсан асуудлууд, шинжлэх ухааны ололт, инноваци технологийн шийдлүүдийг хэлэлцэх юм.

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР