2022 оны 03 сарын 22-ны өдөр "Газрын доорх ус: Үл харагдах усыг таниулъя" уриан дор Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 38, 54 дүгээр дунд сургууль, 141 дүгээр сургууль, Монгени цогцолбор сургуулийн бага, дунд ангийн нийт 300 гаруй сурагчдад “Дэлхийн усны өдөр”, “Усны нөөцийг хайрлая, хамгаалая” сэдвээр Ус ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Намнандорж, Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Б.Алтанзул, Б.Мөнгөнтуул, Усны хяналт, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Т.Давааням, Д.Мөнхзул, Б.Амартайван нар хичээл заалаа.

“УСНЫ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ- ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ” сэдэвт техникийн семинар боллоо
Ус, биологийн олон янз байдлын тогтвортой менежмент-цаашид авах арга хэмжээ техникийн семинарт Ус ашиглалтын хэлтсийн дарга Х.Шүрэнцэцэг, Усны хяналт-шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Л.Хишигдулам нар илтгэл тавьж, ТВ-д ярилцлага өглөө.
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран "Цэнхэр алт" үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж Усны газрын дарга Ш.Мягмар илтгэл тавьж оролцлоо.
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан "Ганга нуурын бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөл"-ийн үр дүн сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Усны газраас зохион байгууллаа. Тус уулзалтад Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Балдандорж, Монгол Улсын зөвлөх инженер доктор Ш.Баранчулуун, У.Борчулуун, Монгол Улсын зөвлөх инженер Г.Совд нар оролцож "Ганга нуур орчмын гидрогеологийн болон усны балансын судалгааны ажил", "Ганга нуурын ёроолын хагшаасын нэмэгдлийн шалтгаан", "Ганга нуур орчмын бэлчээр усжуулалтын ажил" сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР