Төрийн албаны зөвлөлийн 7:4:10 арга зүйн сургалтын энэ удаагийн зочин багшаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан оролцлоо.

 

Төрийн албан хаагчдад “Төрийн албаны шинэтгэл: сонгон шалгаруулалтын зохицуулалт” сэдвээр сургалт хийсэн бөгөөд төрийн албаны шинэтгэлийн хүрээнд хэрэгжиж буй төрийн албаны сонгон шалгаруулалтын шинэ зохицуулалт журмын талаар сургалтдаа онцолж илтгэлээ.

 

Уг сургалтад Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны албан хаагчид, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагууд, Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, төсөвт байгууллагын удирдлага, албан хаагчид нийт 1700 гаруй хэрэглэгчийн эрхээр хамрагдав.

 

Сургалтын видеог ЭНД дарж хүлээн авна уу

© 2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР