2012 онд батлагдсан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх харилцааг сав газрын менежментийн зарчмаар зохицуулж, усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн билээ.
Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран сав газруудын экологийн онцлогт тохируулан, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц аргачлалын дагуу Монгол орны гол, мөрний урсац бүрэлдэх эх, гол, нуурын эрэг орчмын татмын хилийг зурагласан нь усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны гамшгаас сэргийлэх, усны сан бүхий газар, усны эх үүсвэрт хамгаалалтын бүс тогтооход чухал ач холбогдолтой ажил болсон.
Монгол орны гол, нуурын эрэг орчмын татмын байгалийн хилийг зурагласан үр дүнд тулгуурлан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн хилийг зураглах аргачлал”-ыг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, зөвлөхөөр ажилласан П.Магсаржав, Д.Санжмятав болон хамтран ажилласан бусад мэргэжилтэн, судлаач нарт талархал илэрхийлье.
In order to safeguard and ensure the sustainable use of water resources, and to establish scientifically grounded protective zones for water bodies and sources, the “Methodological Guideline and Manual for Delineating the Boundaries of Special and Ordinary Protection zones and Sanitary Zones of Water Bodies and Sources” has been developed and published, and made publicly available.
This document serves as the methodological foundation for activities aimed at the protection of water resources, the prevention of pollution and depletion, and the determination of protective zone boundaries in accordance with scientific principles.
We would like to express our sincere gratitude to The Nature Conservancy in Mongolia for its support in the development of this methodology, as well as to the other experts and researchers who collaborated in its preparation.
Гарын авлагыг ЭНД дарж танилцана уу









